Гэрлэн дохио
22 августа 2016, 17:58Laila's P.O.V
Бүхэл өдрийн турш манай дэлгүүр хөл хөдөлгөөнтэй байлаа. Энд тэндгүй хүмүүс холхилдон дэлгүүр яг л ширэнгэн ой шиг байв. Би нэгэн настай эгчид байгалийн гаралтай шампуны талаар тайлбарлана.
-Лайла 42р тасагт тусламж хэрэгтэй байна хэмээн Дэнийг орилоход би гэр ахуйн тасаг руу гүйлээ.
-Уучлаарай танай том ванны алчуур хаана байгаа юм бол хэмээн дөнгөж 30 хүрч яваа болов уу гэмээр эмэгтэй нялх хүүхдээ тэврэнгээ асуув.
-Хамгийн дээд тавцан дээр байгаа хатагтай, би танд аваад өгье хэмээн би дээш гараа сунгалаа.
Хэтэрхий өндөр юм. Хичнээн хичээсэн ч авч чадахгүй нь. Явж шат олохоос...Гэнэт ардаас минь хэн нэгний хүчирхэг гар гарч ирэн өнөөх алчуурыг авч өглөө.
-Баярлалаа эрхэмээ хэмээн намайг хэлэхэд өнөөх хүн инээж чихэнд минь
-Эрхэмээ гэж хэлэх чинь надад таалагдаж байна гэлээ.
Би арагш харвал Винсент зогсож байх нь тэр. Тэр нуруугаараа багана налан хоёр гараа цээжиндээ зөрүүлэн зогсох аж.
Тэр над руу тасралтгүй ширтэх бөгөөд миний чихэнд :
-Нэг тийшээ явцгаах уу хэмээн шивнэлээ.
Удалгүй миний ээлж дуусан би дэлгүүрээс гарахад Винсент машиныхаа дэргэд зогсож байлаа. Өнөөдөр тэр нэг л өөр харагдаад байх чинь...
Би түүн дээр очин:
-Бид тэгээд хаачих юм бэ дээ??? хэмээн хэлэхэд тэр машины хаалгыг онгойлгон
-Надад чамд үзүүлэх юм байна хэмээн нүдээ ирмэлээ.
2 Цаг гаруй явсны эцэст би хаана ирж байгаагаа мэдэв.
Винсентын харш яг л өнөөх байдгаараа бүүдгэр, аймшгийн мэт харагдана. Би түүн рүү гайхан харвал тэр юу ч болоогүй мэт буун намайг машинаас гаргалаа. Бид яах гэж түүний гэрт ирсэн юм бол???
Винсент хамгаалагч нарт хандан:
-Машиныг дотогш оруулаад оройн хоол бэлд гэж үйлчлэгч нарт хэл гэлээ.
Тэгээд миний гараас атган нэг зүг рүү дагуулж явах нь тэр. Бид харшыг хүрээлэх хашаанаас гаран ой руу оров. Ой тэр чигтээ харанхуй байх бөгөөд надад хаашаа явж байгаа талаарх таамаг огтхон ч байхгүй байв. Бид зүгээр л урагшаагаа алхалж явлаа.
Гэнэт хөлөнд минь ямар нэгэн зүйл тээглэн намайг сөхрөхөд Винсент намайг босгон:
-Лайла дахиад жаахан тэсчих. Удахгүй очлоо хэмээн гараараа толгойг минь илэхэд миний хацар халуу төөнөнө. Саргүй шөнө гэдэг сайн хэрэг...
Бид нэлээн алхсаны эцэст Винсент зогсон:
-Одоо нүдээ ань.
-Нүдээ аньсан аниагүй юу ч харагдахгүй байна шүү дээ
-Лайла зүгээр л нүдээ ань...
Би нүдээ анин түүний нээх дохиог хүлээлээ. Хүлээсээр л ...
-Винс, одоо нээж болох уу???
-Винсент!!!!!!!!!
-Би нүдээ нээлээ шүү!!!
Миний тэсвэр алдран нүдээ нээхэд бурхан минь гэж ~~~~~!!!!!!!!!!! Ой тэр чигтээ гэрлээр бүрхэгдэн яг л үлгэрийн гэмээр гайхалтай харагдаж байв. Энд тэндгүй шинэ жилийн цагаан гэрэл өлгөгдөн газарт мянга мянган цэцэгс алаглаж өнгө өнгийн лаа асна.
-Чамд таалагдаж байна уу? хэмээн түүнийг араас минь тэврэхэд :
-Винсент энэ үнэхээр...юу гэж хэлэхээ мэдэхгүй нь...би яг л хамгийн романтик киноны гол дүр болсон мэт санагдаж байна. Гайхалтай!!!!
Винсент толгойгоо мөрөн дээр минь тавин араас минь тэвэрсэн чигтээ:
-Энийг Дэйзи, түүний эгч бас чамд зориулж хийсэн юм...Дэйзиг алдахад чамд хэцүү байсныг мэднээ. Гэхдээ Лайла тэр үед чамайг надаас явахад, намайг үзэн яддаг гэж хэлэхэд би үхмээр санагдсан. Тэр үед...би бүх зүйлийг ойлгосон. Хэрэв тэр үед чи үхсэн бол би Дэйзи шиг насаараа шаналах байсан...Энийг хийж би гэмээ цайруулах гээгүй юм. Би бол чөтгөр шиг дааж давшгүй нүгэлтэй хүн. Энэ ой, энэ газар, чи надад ус агаар шиг хэрэгтэй гэдгийг ойлгуулсан газар...
Тэр нүүрээ хүзүүнд минь наан намайг улам чанга тэвэрнэ.
Тэгээд чихэнд минь:
-Лайла, бүх зүйлс үүрдийн биш, гэхдээ би чамайг харахын тулд хайрлахын тулд бүхий л цаг хугацаа, үүрдийн зүйлд шунах болно...гэлээ.
Ой хэтэрхий нам гүм байх бөгөөд бидний эргэн тойронд мянга мянган ид шид дэлбээлж байв.
***********
Винсент бид хоёр харшид хооллочихоод гэр рүү минь явцгаав.Хэдий тэднийд хономоор байвч Эва, Стэси хоёрыг үлдээж чадахгүй нь. Замын турш би инээмсэглэхгүй байж чадсангүй. Зүгээр л бүхий л аз жаргал над дээр бороо мэт орж байгаа мэт санагдана. Хэрэв энэ хоромхон жаргалыг үүрдийн зовлонгоор олж авдаг бол би дуртайяа үүрэхэд бэлэн байна.
Улаан гэрэл асч машин зогсоход Винсент тунгалаг цэнхэр нүдээрээ над руу ширтэн гарыг минь үнсэнэ.
Түүний нүд анх уулзаж байсан өөдгүй новшийн харцнаас хэдэн зуу тэрбум дахин өөр байлаа. Түүний үйлдэл, үг, ... Гэнэт толгойг минь ямар нэгэн зүйлээр цохиод авах шиг мэдрэмж төрөх нь тэр. Тиймээ...Миний анх уулзаж байсан Винсент өмнө минь суух энэ залуу тэдэнд өчүүхэн ч төс алга. Бурхан минь Винсент миний төлөө ингэтлээ өөрчлөгдсөн гэжүү???????????
Ногоон гэрэл асч явах дохио өгөхөд би түүний гарыг тас атгалаа. Винсент над руу гайхан харах бөгөөд би түүнд:
-Винсент, бид гэрлэх хэрэгтэй юм шиг байна. Би...би одоо л ойлгож байна. Би ямар тэнэг юм бэ? Би эртхэн мэдэх ёстой байсан юм??? Би аль хэдийнээ чиний мэдэрч байгаагаас хэдэн зуу дахиныг мэдэрдэг байтал, би чамд яаж илэрхийлэхээ мэдээгүй байж!!!!!!! Чиний өөрчлөгдөж байгаа байдал намайг аажим аажмаар өөртөө татсан байж!!!!!! Бурхан минь би ямар тэнэг юм бэ?? хэмээн намайг ээрч мууран шивнэхэд тэр хүчирхэг гараараа толгойг минь ойртуулан шуналтайгаар үнсэнэ.
Ногоон гэрэл ассан хэдий ч бид зогссон хэвээр...
Ард байх машинууд сигналдан, явахыг дохиж, хажуугаар зөрөн давхихдаа хараана.
Гэрлэн дохио ямар өнгийг заах нь хамаа алга, учир нь бидний хайр аль хэдийнээ гэрлэн дохио, дүрэм журамд захирагдахгүй болсон...
Billy's P.O.V
-Билли хараал идэг бид энд хэр удаан суух гэсэн юм бэ??????????? Дотогш орж чиний найз охиныг аврая л даа хэмээн Стэси зогсолтгүй үглэнэ.
Хөөрхий ахлах сургуулийн охин бүх зүйлсийг кинон дээрх үйл явдлаар төсөөлөх юм. Бодит амьдрал хичнээн өөр гэдгийг тэр мэдэхгүй нь харамсалтай.
Удалгүй Жонатан Коннер гэгч ажлаасаа гаран машиндаа сууж байгаа нь харагдав. Ямартай ч энэ боломжыг ашиглаж түүний ажлын газрыг нэгжих хэрэгтэй.
Би Стэсиг үлдэхийг сануулж машинаас буулаа.
Ямар ч Лизэлийн ул мөр гэх зүйл алга. Бүх зүйлс эмх замбараатай, нямбай цэвэрхэн байна. Жонатан чи ч гэмт хэрэгтэн болвол жинхэнэ мэргэжлийн этгээд болох нь дээ.
Маргааш нь Стэси бид хоёр түүний гэрийг шалгасан хэдий ч ямар нэгэн зүйл олсонгүй. Би Боб руу залган Жонатны талаар илүү их зүйлийг олж өгөхийг хүслээ.
-Жонатан Коннерийн эх болох Мэрри Коннер түүнийг 10 настай байхад нь нас барсан бөгөөд эцэг нь энэ хэрэгт сэжиглэгдэж байсан. Түүнээс хойш эцэгтэйгээ хоёулахнаа хамт амьдарч ирсэн. Ахлах сургуульдаа бараг явдаггүй байсан ч төгссөн. Эцэг нь 10 жилийн өмнө уушгины хатгаагаар нас барсан. Үхэхийнхээ өмнө хүүдээ зуны байшингаа өвлүүлсэн юм байна хэмээн Бобыг хэлэхэд нэг зүйл анхаарлыг минь татав.
-Зуны байшин???? Хаана байдаг юм бэ?
-Нэг их холгүй 1 цаг орчим явах газар байршлыг нь GPS рүү чинь явуулья.
Бид Бобын заасан хаяг руу очиход 16:34 болж байв. Боб бидэнд Жонатаныг ажил дээрээ байгаа гэж хэлсэн тул санаа зоволтгүй гэрийг нь нэгжиж болно гэсэн үг. Зуны байшин гэгч нь тийм ч том биш 2 давхар бор байшин байх бөгөөд хүний хөлөөс зайдуу газар байрлах аж.
Хаалгыг онгойлгон дотогш ороход хамгаалалтын систем ажиллах нь тэр. Боб руу залган учрыг олохыг шаардахад тэр ядах юмгүй янзалчихав. Энэ удаад ч намайг аз дайрсангүй. Тэр үнэхээр мэргэжлийн юм. Лизэлийн ямар ч ул мөр алга. Цаг харвал 20:01 болж байв. Жонатныг наашаа ирвэл Боб над руу мэдэгдэх болохоор би тайван байж болно. Гэнэт хаалга савагдан Стэси орж ирлээ.
-Хараал идсэн найз охиноос чинь сураг алга уу?? хэмээн ууртай хэлэх нь тэр.
Би мөрөө хавчлаа.
-Чи зоорийг шалгасан уу??? Зооринд бүх зүйлс байдаг юм хэмээн Стэсиг хэлэхэд би инээлээ. Энэ чинь кино биш, бас би зоорийг 3 удаа шалгасан.
Стэси доош буун зоорь руу орлоо. Тэгээд эргэн тойрныг ажиглана.
-Стэси энэ кино биш, тэнэглэхээ больж үз. Бид одоо буцах хэрэгтэй.
-Билли чамд мэдрэгдэхгүй байна уу?? Нэг тийм жихүүцэм, хүйтэн зүйл?? Яг л хаа нэгтээгээс салхилаж байгаа мэт??? гээд Стэси том модон шүүгээг түлхэж эхлэх нь тэр. Шүүгээг түлхэхэд ард нь хонгил шиг зүйл гарч ирлээ.
-Зооринд бүх зүйлс байдаг гэж хэлээ биз дээ??? хэмээн Стэси над руу ирмэв. Бид дотогш яван явсаар нэгэн төмөр хаалганы дэргэд ирлээ.
Bob's P.O.V
Жонатан Коннер зуны байшин руугаа явах бөгөөд хараал идсэн Биллийгийн утас холбогдох боломжгүй байв.
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!