Төгсгөлийн бүлэг

1 сентября 2016, 18:23

Билли's P.O.V

Төмөр хаалгыг онгойлгох ямар ч арга алга.Энэ хаалга 8 оронтой кодоор онгойх бөгөөд бидэнд нууц үгийг тайлах нэг ч таамаг  байхгүй байв. Хаалгыг хичнээн нүдэж цохьсон ч дотроос нь хариу үл гарна. Гэхдээ энэний цаана Лизэл байгаа гэдэгт би 100 бишээ бүр 1000 хувь итгэлтэй байлаа.

-Билли бид энэ хаалгыг онгойлгож чадахгүй нь...Тусламж дуудаж өөр онгойлгох арга олох хэрэгтэй хэмээн Стэси хэлэв. 

Үгүй ээ бидэнд тэгж байх цаг алга. Хэрэв Лизэлийг одоо л гаргахгүй бол түүнийг дахиж хэзээ ч харж чадахгүй болно. 

Гэнэт хонгилд нэгэн чимээ сонсогдоход Стэси над руу айсан харцаар ширтлээ. Би түүнийг ардаа оруулан халаасан дах буугаа цэнэглэв. 

Жонатан Коннер...Бид энэ бүхнийг эцэслэх хэрэгтэй. Би заавал Лизэлийг эндээс гаргаж байж л явна.

Үл таних хүний алхаа улам бүр ойртох бөгөөд тэгэх бүрт Стэси надаас зуурч байв. 

Эцэст нь өнөөх этгээд төмөр хаалганд тулж ирлээ. Би түүний дагзанд буугаа тулган:

-Битгий хөдөл. Хаалгыг онгойлго гэж намайг хэлэхэд өнөөх хүн

-Билли би байна. Боб байна!!!! Хараал идсэн энэ газраас гялс явах хэрэгтэй. Жонатан аль хэдийнээ наашаа ирж байгаа гэлээ. 

Стэси бид 3 ирсэн хонгилоороо буцан тэр байшингаас гарав. Яг энэ үед Жонатаны машин ирж байгаа нь харагдлаа. Бид 3 байшингийн мухарт нуугдацгаан Жонатанг ажиглана. Тэр бидний машиныг харсан бололтой яаравчлан гэр рүүгээ орлоо.

Би тэр хоёрыг машин руу очихыг дохин Жонатаны араас явав. Одоо л Лизэлийг аврахгүй бол дахиад гэсэн боломж байхгүй. Байшин нам гүм байх бөгөөд Жонатан өнөөх хаалгыг зүглэсэн байх. Би түүний явсан зүг рүү очиход тэр тэнд байхгүй байлаа. Тэгээд хаана гэж??? Намайг яг ингэж бодох үед мөрөнд минь аймшигтай өвдөлт мэдрэгдэв. Муу хараал идсэн нохойн гөлөг. 

-Чи тэгэхээр хэн гэгч вэ??? МИНИЙ БАЙШИНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭ????????? гэсээр Жонатан мөрөнд зоосон хутгаа авлаа. Тэр намайг нуруугаар минь хэвтүүлэн хоолойнд хутга тулгана. Баруун гар мэдээ алдах бөгөөд зүүн гарыг минь Жонатан дарах нь буундаа хүрэх боломжыг минь бооно. 

-Чамайг Лизэлийг энд хорьж байгааг би мэдэж байна. Түүнийг чи энд хорьсон. Чи муу сэтгэцийн өвчтэй новш. Лизэл үхээгүй байсан...

-Чи хэн юм бэ??? Миний эхнэрийг яаж мэддэг билээ??? Гэр бүлд минь саад болсон хэнийг ч би хөнөөнө хэмээн түүнийг хутгаа далайхад Стэси түүнийг хүрзээр цохичихов. 

Кларкын охидоо гэж...

-Хараал ид, Билли чи зүгээр үү гэсээр Стэси над руу ирэхэд Боб Жонатаныг хүллээ. Тэр хаанаас хүлээс олсон юм болоо???

-Би зүгээрээ, аз болж тэр гайгүй газар хутгаллаа.

-Бурхан минь чамайг мафид ажилладаг гэхэд итгэж чадахгүй нь. Чи алуулах шахлаа шүү дээ. Би чамайг өмнө нь маш олон хүнийг алж байсан гэж бодсон хэмээн Стэсиг үглэхэд би инээв.

Тэгээд өндийж мөрөн дээрээ Бобын цамцыг цусыг нь тогтоохын тулд тавьлаа.

-Боб чи энэ хаалгыг онгойлгох хэрэгтэй байна?? гэж би түүнд хэлэхэд тэр машин руу notebook ээ авчрахаар явлаа.

-Билли чи үнэхээр энэний цаана Лизэлийг байгаа гэдэгт итгэлтэй байна уу? Нөгөө... бид хичнээн цохьсон ч хэн нэгэн орилох ч юмуу ямар нэгэн хариу байгаагүй ш дээ гэж Стэсиг шивнэхэд би гүнзгий амьсгаа авав. 

Хэрвээ бурхан гэж байдаг бол надад ганцхан энэ удаа туслаач. Үүний цаана Лизэлийг байлгаж өгөөч.

3 цагийн дараа Боб хаалгыг онгойлгож чадлаа. Бурхан минь би энэ хугацаанд бараг хайрцаг тамхи татсан байх. Сэтгэл тогтворгүй, нэг л айдастай байв. Жонатан аль хэдийнээ ухаан орсон бөгөөд тэр цаг тутам бид бүгдийг ална гэж андгайлна. 

Дотогш ороход...

Дахин нэг хаалга байх бөгөөд зөвхөн түлхүүрээр онгойх байв. Жонатаны халааснаас түлхүүрийг авч онгойлгоход...

Бурхан минь....

ТЭР МӨН БАЙНА...ЛИЗЭЛ!!!!

Түүнийг танихын аргагүй болтол нь зодсон байх бөгөөд тэр арай ядан амьсгалж байв...

*********************

1 сарын дараа

Laila's P.O.V

-Нэгдлийн залгамжлагчтай гэрлэх бүсгүйд нэгдлийн зүгээс бэлэг өгдөг гэж чи надад хэлээгүй ш т хэмээн Стэси өрөөгөөр дүүрэн ориллоо. 

-Эва чи мэдэж байсан биз дээ? Яагаад надад хэлээгүй юм бэ? Би дөнгөж сая Биллигээс сонслоо 

Билли Лизэлийг аав ээжтэй нь уулзуулахаар Кодиак руу авч явсан бөгөөд хурим болохоос хэдэн өдрийн өмнө ирнэ гэж хэлсэн. 

Бурхан минь 7 хоногийн дараа хурим болох нь...

-Өмнөх бүсгүй бэлгэнд нь бүхэл бүтэн арал авсан гэж байна шүү дээ Лайла чи төсөөл дөө АРАЛ...!!!! гэж Стэси нүдээ томруулан ярьна.

-Чи бэлгэндээ юу авах гэж байгаа юм бэ? Английн хатан хааны титэм??? Эйфэлийн цамхаг??? Японы хааны ордон??? Хятадын хориотой хот??? бурхан минь би чамд ямар их атаархаж байнаа гэж түүнийг хэлэхэд Эва бид хоёр инээлдлээ.

Нэгдлээс авах миний бэлэг???

Гадаа машин сигналдах чимээнээр би хэн ирснийг мэдлээ. ВИНСЕНТ...

-За би явлаа. Бид хоёр нэгдэлтэй уулзаж миний бэлгийг шийдэх болно гэж би Стэсид хэлээд байрнаасаа гарлаа.

Винсент машинаа налан зогсох бөгөөд намайг харангуутаа ирж бэлхүүсээр минь тэврэн:

-Явахад бэлэн үү??? Чамайг бэлгээ сонгосон гэж найдья. Надад юу гэдгийг нь хэлмээр байна уу??? хэмээн цагаан шүдээрээ инээхэд нь 

-Одоохондоо хэлмээргүй байна.

Бид 2 цаг гаруй явсаар түүний харшид ирлээ. Харшын гадна маш олон машинууд байх бөгөөд тэдний хувьд энэ үйл явдал чухал бололтой. 

Бид гар гараасаа хөтлөлцөн түүний ажлын өрөө рүү алхана.

Би эргэн тойрныг харан өнгөрснийг дурслаа. Түүнтэй учирсан учрал, энд анх ирсэн өдөр, түүнийг үзэн ядах би, энэ бүхэн яг л хийсвэр болоогүй мэт санагдана. 

Хамгийн гайхалтай зүйлс таамаглаж ч байгаагүй хүнээс ирдэг нь энэ байх...

Тиймээ...Таамаглахын аргагүй зүйл бол тэр чигтээ Чи!!! Винсент!!!

-Ороход бэлэн үү гэж түүнийг асуухад миний бодол сарнилаа.

Vincent's P.O.V

Биднийг дотогш ороход нэгдлийн бүх гишүүд суудлаа эзлэн бэлэн болсон байв. 

-Тэгэхээр хатагтай Лайла та нэгдлийн уламжлалыг мэднэ. Залуу эзэнтэн та хоёрын хурим 7 хоногийн дараа болно. Бид танд бэлэг өгөх нь бидний үүрэг. Тэгэхээр та юу хүсч байна ?? хэмээн Пент хэллээ. 

-Би...нөгөө....гэж Лайла ээрч мууран над руу будилсан харцаар харахад би түүний гараас атгаж толгойгоо дохьлоо.

-Би "Ургац хураалт"-ыг дахиж явуулахгүй байхыг хүсч байна. Тиймээ миний бэлэг бол...Миний хүсч буй зүйл бол "Ургац хураалт"-г ор мөргүй байхгүй болгох хэмээн шийдэмгий хэлэхэд танхим даяар шуугилдлаа. 

Кларкын охидоо гэж...

-Байж боломгүй юм. Энэ чинь бүхэл бүтэн зуугаад жилийн уламжлал шүү дээ

-Яагаад зүгээр л мөнгө, эсвэл эдлэн газар, арал авч болохгүй гэж???

-Энэ арай дэнднээ гэж хүмүүс шивнэлдэнэ.

-Би үүнээс өөр зүйл хүсэхгүй байна. Энэ бол миний эцсийн шийдвэр гэж Лайла хэлэн өрөөг орхилоо. 

Лайлагийн хүсэлтээс болж "Нэгдэл" 4 цаг хуралдав. 

Намайг өрөөнөөс гарахад Лайла тагтан дээр зогсож байгаа нь харагдав. Түүний үс үдшийн салхинд хийсэх бөгөөд тэр гүн бодолд автсан байлаа. Би түүнийг холоос ажиглах бөгөөд түүний царай нэг мишээж, нэг үрчийж эсвэл толгойгоо сэгсрэн эцэст нь өвдгөө тэврэн газар суучихав.

Би түүн дээр очиход тэр тунгалаг бор нүдээрээ над руу ширтэн:

-Винсент би чамайг ичгэвтэр байдалд оруулах гээгүй юм шүү!!! Би...Би...Надад үүнээс өөр хүсэх зүйл алга хэмээн тэр чичирхийлсэн хоолойгоороо хэлэх үед түүний нүд үерлэн нулимс хацрыг нь даган урслаа.

Би түүнийг цээжиндээ наан үсийг нь илэн:

-Би ойлгож байнаа гээд түүний эрүүг өргөн өөр рүүгээ харуулахад тэр нүдээ дальдчуулав.

-Лайла, над руу хар даа. Чи юу гэж ч хэлсэн юу ч хийсэн бай, би чамаас хэзээ ч ичихгүй. Хэрвээ ичих ёстой бол...Чамтай учрахаас өмнөх үеээсээ л ичих болно...гэж хэлэхэд тэр бүр ч ихээр ихэр татан уйлна.

'-Хөөе хөөе та нар сонссон уу эзэнтний сүйт бүсгүй Лайла гэрлэлтийн бэлгээрээ юу авахыг хүссэн гээч???

-Юу юм бэ ???

-Юуын гялс хэлээч?

-Ургац хураалтыг зогсоо гэж хэлсэн гэсэн.

-Хөөх, үнэхээр үү???? 

-Тэр лав галзуурсан байхаа

-Тэр ч ёстой Bitch бололтой.'

гэж хэдэн үйлчлэгч нар ярилцахад Лайла өөрийн эрхгүй инээлээ. 

-Винсент би хэзээ ч өөрийгөө bitch болж чадна гэж бодож байгаагүй. Гэтэл одоо би жинхнээсээ нэгдлийн хувьд bitch болчихлоо гэж доголон нулимстай нүдээрээ инээхэд түүний нүдэнд мянга мянган одод хуралдсан мэт харагдав. 

Тиймээ...түүний минь нүдэнд ертөнцийн мянган мянган одод түгдэг. Магадгүй тэр оддын гэрэлд миний нүд сохорч түүнээс өөр хэн нэгнийг харахаа больсон байх...

-Чи зүгээр нэг bitch биш миний Queen bitch шүү дээ гэж намайг хэлэхэд тэр улам чангаар инээн:

-Харин чи миний King Asshole гэлээ. 

Laila's P.O.V

Бидний дээгүүр шөнийн одод намайг анзаараач гэсэн аятай анивчина. Харин зүрхэнд минь аль хэдийнээ аз жаргалын оч дүрэлзэж байлаа. Үүрд энэ чигээрээ байгаасай. 

Үүрд түүний Queen Bitch нь байх юмсан. 

Ямартай ч одоо бол 

I AM THE QUEEN BITCH...

ТӨГСӨВ. 2016.09.02

Зохиогчийн үг:

Хайрт уншигч нар минь ээ ийнхүү I.T.Q.B маань дуусч байнаа. За ёстой хагас жилийн нүүрийг үзэж дуншиж дуншиж дуусгалаа даа. Энэ бүх хугацаанд цаг алдалгүй уншиж vote comment оор харамгүй булсанд гүнээ талархаж байна. Аая арай албан ёсны хэллэг ашиглаад байна уу даа нтр :)))))))))Та бүхний vote comment бол миний хувьд эзгүй цөлд ус, эзэнгүй аралд за юу ч байдым бэ дээ :))) маш ихээр урам өгдөг юм шүү. За тэгээд дараагийн зохиол болох 'JUST A' ээ уншаарай гэж уриалмаар байна. Аан нээрээ мэдээгүй хүмүүст хандаж хэлэхэд I.T.Q.B дуусч байгааг тохиолдуулан шинэ зохиол эхлүүлсэн байгаа миний works руу ороод "Just A" гээд зохиолыг уншаарай ;) Таалагдана гэж найдаж байна.

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!