Гэр бүл
24 июля 2016, 16:40Билли's P.O.V
Өнгөрсөн хэдэн хоног би эмнэлгийн ойролцоох камерын бичлэгүүдийг шалгав. Тэдгээр бичлэгүүд дээр 40 орчим насны эр нэг эмэгтэйг өргөн машин руу оруулж байгаа нь тод бичигдсэн бөгөөд өнөөх эмэгтэй нь гарцаагүй тэр байлаа. Тиймээ Лизэл гарцаагүй мөн. Гэхдээ яаж??? Би түүний чандарыг эцэг эх нь цацахыг өөрийн нүдээр харсан шүү дээ. Харин энэ Жорж Кэйл гэгч залуу чухам хэн юм бол??? Иргэний бүртгэл дээр ийм нэртэй хүмүүс олон байгаа ч царай нь таарахгүй байна. Тэгэхээр тэр Лайла Винсент хоёрт гарцаагүй худал хэлсэн гэсэн үг.
Аз болоход түүний машины дугаар бичигдсэн нь яамай даа. Түүний машины дугаараар хаана байгааг нь олж болно. Гэвч сэтгэлийг минь нэг зүйл түгшээж байв...
Би зүгээр л сэтгэл хөдлөлдөө хөглөгдөөд яваад байгаа бол яах вэ?
Боломжгүй зүйлд найдвар тавиад байгаа бол яах вэ?
Энэ Лизэл биш, зүгээр л түүнтэй усны дусал шиг адилхан нэгэн бол яах вэ?
Гэвч зүрх сэтгэл минь түүнийг ол гэж ятгаад байх юм??? Би зүрх сэтгэлээ дагахад хэтэрхий хөгшидөхгүй гэжүү? Ямартай ч түүний машины дугаарыг Бобд өглөө. Боб бол энэ тал дээрх хамгийн сайн мэргэжилтэн. Тэр кинон дээр гардаг шиг сайн талын туслах найз нтр шиг хүн биш. Түүнд зүгээр л Мөнгө л байхад хангалттай. Би Бобын гэрээс гаран машин руугаа очтол Стэси хаалгыг нь налаад тамхи асаах гээд зогсож байв.
-Чи энд юу хийж байгаа юм бэ? Бас наад зүйл чинь чамд арай л ахдах байх гэж намайг хэлэхэд тэр инээн:
-Боль доо би дунд сургуульд байхаасаа л татсан. Харин энд чамтай хамт юу болоод байгаагийн учрыг олохоор ирсэн юм хэмээн хэнэггүй хариулав.
Хааяа би Кларкын охидтой учирсандаа харамсдаг шүү.
Ялангуяа Стэси нэг зөрүүдлэвэл түүнийг зогсоох аргагүй.
Би түүнийг машинд суухыг дохиход түүний нүд сэргэн хаалганы бариулаас татлаа.
-Хэрвээ чи сууя гэж бодож байгаа бол наадхаа хая гэж намайг хэлэхэд тэр ярвайн тамхиа хаяв.
Замын турш тэр юу болоод байгаа талаар шалгаах бөгөөд би түүнд хэлнэ гэжүү? Үгүй л болов уу...
Гэнэт тэр миний хаашаа явж байгааг анзаарсан бололтой:
-Намайг гэрт оруулна гэж зүүдлэсний ч хэрэггүй. Би чамтай үүний учрыг олохоос нааш салахгүй хэмээн хөмсгөө зангидав.
-Стэси энэ чиний оролцох хэрэг биш гэж намайг хэлэхэд тэр улам ч ихээр зөрнө.
-Билли, би Лукастай уулзаж байхын тулд Винсентэд Лайлатай ойртуулах зүйлс хийнэ гэж амласан. Би нэгэнт л шийдсэн бол юу ч хамаагүй хийдэг хүн. Бүр эгчээрээ ч тохиролцоо хийнэ. Тийм болохоор би энэ машинаас яасан ч буухгүй. Чи миний ямар зөрүүд гэдгийг мэднэ гэлээ.
Гэнэт утас дуугарч бид хоёрын эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргааныг саатуулав.Утсаа харвал Бобын дугаар :
-Билли, би машины эзнийг оллоо. Эзэн нь Жонатан Коннер 38 настай, оршуулгын ажилтан гэрийн хаяг нь ...................
Стэси над руу бид явна биз дээ гэсэн харцаар харна. Явахаас даа. Би машинаа эргүүлэн Бобын зааж өгсөн хаяг руу явлаа.
-Тэгэхээр тэр эмэгтэй чиний юу юм бэ? гэж Стэси чимээгүй байдлыг эвдэн асуув.
-Миний үхсэн найз охин болж л таарах гээд байна...
-Үхсээн??? Юу гэсэн үг юм бэ?
-12 жилийн өмнө би ахлах сургуулийн охинтой үерхдэг байлаа л даа. Тэгээд нэг үдэшлэгнээс харьж явахдаа осолд орсон юм. Би гайгүй гарсан ч тэр охин чадаагүй. Лизэл 2 жилийн турш комд байсан. Эцэст нь түүний эцэг эх хүчилтөрөгчийн аппаратыг нь салгах зөвшөөрөлд гарын үсгээ зурсан. Түүнийг чандарлаж оршуулгыг нь хийсэн. Гэтэл одоо, түүнтэй усны дусал мэт адилхан бас ижилхэн нэртэй эмэгтэй гарч ирээд байна...Нэг л хачирхалтай биш байна гэжүү???
-Хачирхалтай гэхээс илүү боломжгүй зүйлд найдвар тавиад байгаан бишүү? гэж Стэсиг хэлэхэд толгой руу нэг зүйлээр цохиод авах шиг болов. Би түүн рүү инээмсэглэн
-Хорвоо дээр боломжгүй зүйлд найдсан хэдэн сая хүн байна. Яахав тэдний тоог би нэмж байгаа нь энэ юм байлгүй...
Лизэл's P.O.V
-Чамайг жирэмсэн болсонд ямар их баяртай байгааг чи төсөөлөхгүй дээ. Ингээд бид жинхэнээсээ гэр бүл болох нь хэмээн тэр миний гэдсэн дээр гараа тавьлаа.
Би аль хэдийнээ 4 сартай жирэмсэн болсон бөгөөд миний гэдэс бага зэрэг томорсон байв...Үнэндээ би энэ бүхнийг хүсээгүй. Жинхэнэ гэр бүл гэнээ???? Тонил цаашаа. Энэ новштой энэ зооринд үлдсэн амьдралаа түүнд хүчиндүүлж өнгөрөөнө гэжүү????
-Чи энэ зоорь шиг юмандаа насаараа айл гэртэж тоглохыг хүсээ юу??????? гэж намайг орилоход тэр миний үснээс угзчин татаж:
-Үр минь, ээж нь бага зэрэг ууртай байх шиг байна...Аав нь яаж аргалахаа мэднээ гээд яг л сэтгэцийн өвчтэй хүн шиг инээх нь тэр.
Тэгээд миний хувцсыг бага багаар доошлуулахад би юу болох гэж байгаа талаар сайн мэдэх тул шүд зуулаа. Тэгээд намайг өөр дээрээ мордуулан гэдсийг минь илэн:
-Зөөлхөн хөдлөөрэй, хүүхдээ гэмтээмээргүй байна гэлээ.
Тэр яаж ийм байж чаддаг байнаа??? Яг л жирийн эхнэр нөхөр хоёр сексдэж байгаам шиг...
Түүний эрхтэн миний эмзэг газар руу орон бага багаар хөдөлж эхлэхэд би өөрийн эрхгүй гиншив. Гормоноос л болсон байх...Тэр амандаа 'Зөөлөн, Лизэл зөөлөн...' гэж бувтнана. Цаг орчим үргэлжлэсний эцэст тэр дур тавьлаа. Тэгээд намайг хөнжлөөр хучин духыг минь үнсээд
-Унт гэлээ.
***************
Хөлийн чимээ болон хэн нэгний шивэгнэх дуугаар миний нүд өөрийн эрхгүй нээгдэв. Би сайн сонсвол түүний хөлийн мөр биш байх нь тэр. Энэ хоёр эсвэл гурван хүний хөлийн чимээ байна. Бас тэдний ярилцах нь надад сонсогдож байна.
-Тэр ороод ирвэл яах юм бэ?
-Зүгээрээ, тэр хөгшин Леонардыг оршуулах гээд явсан.
-Майк надад энэ таалагдахгүй байна.
-Хонгор минь зүгээрээ, Жонатаныг үнэхээр ажлынхаа өрөөнд үхсэн хүмүүсийн эрхтнийг цуглуулдаг уу гэдгийг нь хараад л болоо
Тэдний хоолойны өнгөөс үзвэл ахлах сургуулийн сурагчид байх. Энэ бол миний аврал. Миний гарах ганц найдвар. Би зоорьны шат руу ориллоо.
-ТУСЛААРАЙ БИ ЭНЭ ДООР БАЙНА.ГУЙЯ НАМАЙГ АВРААЧ ДЭЭ!!!!!!!!!!
-Чи ямар нэг юм сонсов уу???
-Энэ төмөр хаалганы цаанаас юм шиг байна.
-ТИЙМЭЭ МӨН.БИ ЭНЭ ДОТОР БАЙНА. ТА НАР ТҮЛХҮҮРИЙГ НЬ ОНГОЙЛГООД ОРООД ИРЭЭЧ ГУЙЖ БАЙНА.НАМАЙГ ЭНДЭЭС АВРААЧ.НАМАЙГ ГИНЖИЛСЭН. БИ ЭНД ХОРИГДООД УДАЖ БАЙНА. НАМАЙГ ЭНДЭЭС АВРААЧ!!!!!!!!!!!!!!!!
-Хараал идэг хаалгыг нь яаж онгойлгох юм бэ!!????
Гэнэт буун дуу тасхийж хаалга онгойх нь тэр. Өө үгүй ээ. Тэднийг алаагүй л байгаасай. Бурхан минь тэднийг л битгий алаач. Гуйж байна...Миний нулимс зогсоо зайгүй урсана.
Хаалга нээгдэж ахлах сургуулийн залуу бас охин зогсож байв.
-Габриэл яваад цагдаа дууд.
Охин цаашаа гүйн залуу нь над руу ирэн миний гинжийг тайлах гэж ноцолдоно. Өнөөх залуу дахин буугаа гарган цоож руу нь буудахад гинж суларч миний хөлнөөс мултрах нь тэр. БУРХАН МИНЬ БИ ЭНЭ МӨЧИЙГ ХИЧНЭЭН ИХ ХҮЛЭЭСЭН БИЛЭЭ.
-Та зүгээр үү? Таныг удахгүй гарганаа .Габриэл чи цагдаа дуудсан уу????? хэмээн өнөөх залуу ориллоо. Тэгээд намайг босгоод :
-Түр хүлээж байгаарай. Би Габ дээр оччихоод ирье гэлээ.
Би хөлөө зөөсөөр шат руу гарлаа.Төмөр хаалганы дэргэд ирэхэд ӨӨӨ ҮГҮЙ ЭЭ ҮГҮЙ ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!
-Хонгор минь хаашаа тэгтлээ яарав ? хэмээн тэр өөдөөс минь асуув. Түүний гар, нүүр, хувцас гээд бүх зүйл нь цусанд будагдсан байх бөгөөд ард нь өнөө хоёр хүүхэд цусандаа холилдон хэвтсэн байв.
ТЭР ТЭДНИЙГ АЛЧИХАЖ ...
Би энэ дүр зураглалд хэтэрхий цочирдож хойшоо ухрахдаа хий гишгэн шатнаас уналаа. Гэдэс аймшигтай хөндүүрлэн өмссөн шортыг минь цус будах нь тэр.
Тэр над руу яаран ирж шортыг минь харан:
-Чи хүүхдээ алчихлаа!!!!!!!! ЧИ МИНИЙ ХҮҮХДИЙГ АЛЧИХЛАА!!!! Хараал идсэн г*чий чи миний хүүхдийг хэмээн хоолойг минь багалзуурдлаа. Эцэст нь бүх зүйлс харанхуйлж би ухаан алдах нь тэр.
******************
Гэнэт хүйт даан би нүдээ нээлээ. Хараал идэг... Би байнга энийг зүүдэлдэг. 10 жил энэ зүүд намайг амьдаар минь тарчлааж байна. Тэр үед би шатнаас унаад тэр чигтээ үхэх байсан юм. Төмөр хаалганы онгойх чимээ сонсогдоход би тэр зүг рүү харлаа.
Жонатан над руу үхлийн харц илгээнэ.
Тэгээд над руу ойртон:
-Лизэл чи яагаад үргэлж муу охин байдаг юм бэ? хэмээн миний эрүүнээс татах нь тэр. Би түүнээс харцаа бууруулан шал руу харахад тэр миний эрүүг огцом өргөн
-Чиний гэр бүл бол БИ...Чи надаас хэзээ ч зугтааж чадахгүй. Хамтдаа "Жинхэнэ Гэр Бүл" шиг байх чамд тийм хэцүү байна уу???? хэмээн асуулаа.
Гэр бүл гэнээ??? Би чиний гэр бүл байснаас үхэхийг илүүд үзэж байна...
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!