Ус ,агаар

23 июля 2016, 10:00

Liesel-н дүрд Liv Tyler

Laila's P.O.V

Яг одоо би ажил руугаа алхана. Миний ажил нэлээн хол бөгөөд машинаар явахад ойролцоогоор 30 минут болдог. Тийм ч учраас би эртхэн гарч бодол санаагаа цэгцлэхээр алхаж явна. Гадаа дулаахан байх бөгөөд өчигдрийн болсон зүйлсийг би эргэн бодлоо.

Тэр шаргал үст хэн юм болоо?

Гэнэт урд минь хар машин ирж дотроос нь хижээл насны нэгэн эр гарч ирэв.

-Хатагтай Лайла, та машинд сууна уу хэмээн тэр ард талын хаалгыг онгойлголоо.

Би юу болоод байгааг ойлголгүй:

-Яах гэж? Хэн таныг явуулсан юм бэ? гэхэд өнөөх эр:

-Та машинд сууна уу. Очоод мэдэх болноо гэв.

Хэрвээ муу хүмүүс бол надад аль хэдийнээ хүч хэрэглэн авч явах байсан шүү дээ. Харин ч эелдэгээр намайг суухыг хүсч байна...

Ямартай ч би машинд суулаа. Ойролцоогоор 20 минут явсны дараа бид нэгэн дэлгүүрийн үүдэнд ирэв.

Дэлгүүр дэлгүүртээ бүр хуримын даашинзны дэлгүүр байх нь тэр.

Юу л болоод байна даа.

Намайг дотогш ороход 60 орчим насны нэгэн эр болон түүний хамгаалагчид болох хэсэг залуучууд мөн дэлгүүрийн ажилчид харагдав. Ямар ч даашинз сонирхож байгаа үйлчлүүлэгч эсвэл сүйт бүсгүй харагдсангүй. Зөвхөн би бас тэд. Дэлгүүрийн ажилтан бололтой нэг эмэгтэй намайг өнөөх эрийн өмнө  очиж суухыг хүслээ.

-Сайн байна уу?? Хатагтай Лайла, би бол Нэгдэл-ийн гишүүн Пент Мюллэр хэмээн өнөөх эр гараа сунгав. Би түүний гарыг атган:

-Танд юу хэрэгтэй вэ? гэж асуулаа.

-Би Винсент эзэнтний зөвлөх гэхүү дээ. Таны харж байгаачлан хэдий хөгшин ч би ажлаа гарамгай хийдэг юм шүү гэхэд би зүгээр л толгой дохив.

Пент над руу нухацтай харан:

-Та Винсент эзэнтнийг мэднэ. Тэр бол түүхэн дэх хамгийн залуу Нэгдлийн удирдагч. Тийм ч учраас маш олон хүмүүс түүнийг удирдагч болсонд дургүйцэж байгаа. Ердөө түүний наснаас болж бусдаар түүний чадварыг тэдэнтэй харьцуулшгүй. Тэр анхнаасаа л удирдагч болох гэж төрсөн мэт хэмээн инээмсэглэлээ.

Тэгээд үргэлжлүүлэн:

-Нөхцөл байдал бага зэрэг хүнд байгааг танд хэлэх нь зөв байх. Мексик болон Аргентины мафиуд түүний эсрэг байр суурьтай байгаагаас гадна түүнийг түлхэх арга хэмжээ авна ч гэж заналхийлж байгаа. Бид тиймхэн зүйлд хариу арга хэмжээ авчих чадалтай ч цаашлаад эзэнтний  ирээдүй ярвигтай байна л даа. Түүний хувийн амьдрал болон бусад зүйлс нь... Тийм учраас Нэгдлийн гишүүд Винсент эзэнтнийг даруйхан гэрлэхийг шаардаж байгаа. Өмнөх удирдагчид бүгд гэрлэсэн, байр суурь нь бат байсан бол Винсент эзэнтнийх бусдад арай өөр дүр зургийг буулгаад байгаа юм. Яг юу гэх гээд байна вэ гэхээр тэр тантай гэрлэнэ гэж зарласан хэдий ч удалгүй Нэгдлийн хурал дээр гэрлэхгүй гэж хэлсэн. Яагаад тэгснийг нь мэдэхгүй л юм...

Яагаад гэдгийг нь би сайн мэднэ. Би түүнд хэрвээ шинээр бүхнийг эхлүүлье гэвэл ямар ч гэрлэлт, тэднийд амьдрах тухай дурсахгүй гэж тохирсон.

-Үүнийг нь Нэгдлийн гишүүд буруушааж анх сүй тавьсан эмэгтэйгээс татгалзан дур зоргоороо өөрийнхөө хүссэн эмэгтэйтэй гэрлэнэ гэснээ одоо болохоор гэрлэхгүй гээд түүнийг их муугаар хэлж байна гэлээ.

Үгүй ээ тэр олон ааш гаргаагүй. Зүгээр л намайг бодож...

Гэнэт дэлгүүрийн хаалга нээгдэн Винсент орж ирлээ. Түүний царай ууртай харагдах бөгөөд тэр Пент рүү:

-Мюллэр би чамд өөрөө зохицуулчихна гэж хэлсэн байхаа!!!!! хэмээн хашгирав. Тэгээд миний гараас атган дэлгүүрээс гарлаа. Тэр намайг машиндаа суулган хаа нэг тийшээ явна. Тэгээд машинаа зогсоон бууцгаав. Винсент миний гараас атгах бөгөөд тэр түгшсэн харагдана. Нэлээн алхсаны эцэст бид нэгэн хаягдсан агуулах руу орцгоов. Тэрхүү агуулах маш том бөгөөд бараг 5 давхар байшинтай тэнцэхээр өндөр байв. Хагарсан цонхны завсраар нарны гэрэл тусна. Винсент бүтээлгээр хучсан зүйлийг татахад  1930-аад оны орчим, дээвэргүй нилээн дээр үеийн машин байв. Тэгээд намайг суулган өөрөө миний дэргэд дээш харан сандал наллаа.

Энэ тоостой газарт энэ машинд суухын хэрэг юу байнаа???

Яг намайг ингэж бодоход Винсент миний сандлыг хойш налуулан дээш харуулав. Агуулахын дээвэр тэр чигтээ сүмийн шилэн цонх шиг өнгө өнгөөр солонгорон харагдах бөгөөд бүр гэгээн дарь эхийн дүрс, сахиусан тэнгэрүүдийг ч дүрсэлсэн байв. Ямар гээчийн зураглал вэ?? Дээвэр тэр чигтээ шилэн урлагийн бүтээл шиг санагдах бөгөөд нарны гэрэл бүр ч гайхалтай харагдуулж байв.

-Лайла, би чамд гэрлэлтийн талаар хэлэх гэж байсан ч яг яаж гэдгээ мэдээгүй юм хэмээн гэмшингүй хэллээ.

-Энэ бүхэн чиний амь настай холбоотой гэдгийг би мэдсэн бол хэмээн намайг үгээ гүйцээж дуусаагүй байтал

-Би зүгээр л...чамайг хүчлэхийг хүсээгүй юм. Тэгээд миний гарыг үнсэн:

-Лайла чи үргэлж өөрийгөө золиосолдог. Энэ бүх хугацаанд чи өөрийгөө аавынхаа бас дүүгийнхээ төлөө золиосолсон. Харин хүмүүс миний  төлөө өөрсдийгөө золиосолдог. Аав чинь, миний төлөө үхсэн. Би чамайг ч гэсэн бусдын  адил өөрийгөө золиослоосой гэж хүсэхгүй байна гэлээ.

Нулимс хацрыг минь даган урсах бөгөөд түүнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа, аав ээж гээд бүх зүйлсийг эргэн санав.

Винсент миний нулимсыг арчин:

-Би чамайг бэлэн болсон үед, миний төлөө надтай гэрлэх гэж биш харин энэ залуутай л хамт амьдрахгүй бол амьсгалж, ярьж, хөдөлж чадахгүй мэт санагдах үед чинь гэрлэх болно хэмээн духыг минь  үнслээ. Тэгээд далайн цэнхэр нүдээрээ над руу ширтэн:

-Лайла би чамд амлаж байна. Хичнээн их цаг хугацаа орох нь хамаагүй ,  чи бол миний амьдралд орж ирсэн хамгийн ер бусын зүйл. чи бол миний амьдралын цор ганц САР...Гэхдээ чиний амьдралд 'би' ус агаар шиг болсон үед гэрлэх болно. гэв.

Би түүнд толгой дохин уйлахаас өөр зүйл хэлсэнгүй.

Тэр миний нулимсыг арчин цээжиндээ наан тэвэрнэ. Тэгээд намуухнаар:

-Надад чамтай уулзуулах хүн байна гэлээ.

Бид хэсэг чимээгүй явсны эцэст нэгэн газар ирэв. Энэ чинь өчигдрийн зочид буудал байна шүү дээ. Бид дотогш орон 5002 дугаарын хаалгыг тогшлоо.

Хаалгыг 3 юмуу эсвэл 4 орчим насны хүү тайлах нь тэр. Өнөөх хүү гараа сарвайн:

-Винс, Винс хэмээн шулганана.Винсент өнөөх хүүг өргөн :

-Жижигхэн чөтгөр минь ээж чинь хаана байна хэмээн асуухад

-Чөтгөр гэдэг үгийг хэнээс сурсныг одоо л ойлголоо гэсээр өчигдрийн шаргал үст гарч ирэх нь тэр.

Винсент өнөөх шаргал үст рүү инээн:

-Эми энэ бол миний яриад байсан Лайла хэмээн Винсент надаас нүүрээ буруулав. Түүний хацар нь ягаарчихсан байх бөгөөд анх удаагаа л түүний ийм байхыг харав. Өнөөх жаал Винсентг тогльё хэмээн шалсаар нөгөө өрөө рүү авч явав.

-Сайн уу? Лайла. Би бол Эми Дунн. Винсентын эгч. Харин тэр жижигхэн чөтгөр бол миний хүү Петер гэлээ.

Хүлээгээрэй сая эгч гэсэн үү ????

-Винсентийг би айлын ганц гэж бодсон шүү дээ.

-Гэр бүлийн асуудал гэхүү дээ. Бага зэрэг ярвигтай л даа. Миний жинхэнэ эцэг Стивен анхны хүүхдээ охин байхыг хүсээгүй юм. Ээж маань намайг төрүүлсэн даруйдаа хүнд өргүүлж аавд намайг үхсэн гэж хэлсэн. Винсент чамайг Стивен Брэнт г ямархуу хүн гэдгийг нь ойлгоно гэсэн хэмээн хөмсгөө өргөхөд би толгой дохьлоо. Үнэхээр Винсентийн эцэг ч хүйсээр ялгаварлагч гэдгийг хүн бүхэн мэднэ.

Тэгээд Эми үргэлжлүүлэн :

-Би гэр бүлтэйгээ Калифорниад амьдардаг юм. Хүүгээ эмээтэй нь бас нагац ахтай нь уулзуулах гэж ирсэн юм хэмээн инээмсэглэв. Эми үнэхээр Винсентийн эгч гэдэг нь гарцаагүй байв. Адилхан шар үс, цэнхэр нүд , өндөр хамар. Гэхдээ тэр илүү эелдэг юм.

-Би гэж нээрээ...Чи цай уухуу би одоохон өрөөний үйлчилгээ дуудаадхья хэмээн Эми буйдангаас өндийн утас руу зүглэлээ. Харин би Винсент болон Петерийн байх өрөө рүү зүглэв.

Тэгэхээр өчигдрийн бүх зүйлс үл ойлголцол байжээ...

Винсент Петертэй тоглох бөгөөд тэр хоёр хоёул инээлдэн хөгжилтэй харагдаж байв. Винсент намайг харан төв царайлан над руу ойртов. Тэгээд гэнэт

-Гижигддэг мангас ирлээ хэмээн орилж намайг гижигдэх нь тэр. Би Петертэй цуг түүнээс зугатаан хөөцөлдөнө.

Бидний инээд зочид буудлын өрөөгөөр дүүрэн цуурайтна.

Винсент миний амьдралд аль хэдийн ус агаар мэт болсныг би тэгэхэд анзаараагүй юм...

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!