Яагаад

1 июля 2016, 17:09

👆 Билли-н дүрд~Hugh Jackman

Лайла's P.O.V

Билли яг л цагдаагийн ажилтан шиг надаас маш их зүйл асууж байв. Би яг юу болоод байгааг мэдэхгүй ч гарцаагүй муу зүйл гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа.

-Би явж камер шалгалаа. Та хэд ингээд явцгаа гэж Биллиг хэлэхэд Стэси:

-Ямар новш нь болоод байгааг хэлэхгүй юмуу??? гэж ундууцлаа.

Гэвч Билли бидэнд хариу хэлэлгүй доошоо буув. Би Винсент рүү санаа зовсон байдалтайгаар харахад тэр миний мөрөнд гараа тавин:

-Санаа зоволтгүй дээ, Билли учрыг нь олно гэлээ.

Биднийг гэрт ирэхэд Эва хоол хийчихсэн угтаж авав. Эва хоол хийхдээ хамгийн шилдэг нь. Бурхан минь тэр амьдралынхаа туршид хоол хийснүү гэмээр туршлагатай, бас гайхалтай амттай байдаг. Гэнэт яагаад ч юм бэ дотор минь муухайран огиулахад Стэси Винсент Эва 3 над руу яг л сүнс харсан мэт харцгаав. Өчигдрийн идсэн зүйлээс л болсон байх...

-Лайла, чи зүгээр үү? Миний хоол ийм аймшигтай үнэртэнэ гэж санасангүй хэмээн гэмшингүй харахад Стэси жуумалзан:

-За боль доо Эва чиний хоолны үнэр сүрчиг л гэсэн үг.

-Тийм ээ Эва би өчигдөр дэлгүүрт муудчихсан юм идчихсэн юм шиг байна хэмээн намайг хэлэхэд Стэси Винсент рүү харан:

-Та хоёрыг жирэмсний хамгаалалт хэрэглэж байгаа л гэж найдья гэлээ.

Энэ удаад би Стэси рүү яг л үхсэн хүн харсан мэт харахад Эва инээлээ.

Бурхан минь дүүгээ үзэн ядаж байна. Бид хоёр сексдээчгүй байхад...

Бид сексдээгүй...

Гэнэт Винсентийн утас дуугарч тэр хэн нэгэнтэй ярьна.

-Тийм ээ. Би мэдэж байгаа. Би өөрөө түүнд хэлчихнэ.Би өөрөө зохицуулчихна гэж тэр уцаарлангуй утсаа тасалчихав.

Бид галт тогоо руу орох гэтэл Винсент миний гарнаас татан :

-Лайла хоёулаа ярилцах хэрэгтэй байна гэлээ.

Бид хоёр дээш гаран миний өрөөнд оров. Тэр орон дээр суух бөгөөд нэг л түгшсэн янзтай харагдана. Винсент шал руу харан хуруугаа оролдоно. Яг л гэм хийсэн хүүхэд шиг. Эсвэл ахлах сургуулийн хүүхэд аав ээжээсээ үдэшлэгт явж болохуу гэж асуух гэж бгаа мэт...

-Тэгээд юу ярих гэсэн юм бэ? гэж намайг асуухад тэр над руу харлаа.

-Чи...юу гэж бодож байна?

Би түүн рүү гайхан хөмсгөө өргөн:

-Юуг юу гэж бодож байна гэж???

-Нөгөө...Бидний харилцааг?..

Сонин юм даа. Винсент яг юун талаар ярих гээд байгаа юм бол???

-Бидний харилцаа яасан гэж?

Тэр орноос өндийн цонхны дэргэд зогсон гаднах байдлыг ажна.

Үнэхээр чухал зүйлийн талаар ярилцах гээд байх шиг байна.

-Бидний харилцаа...Бага зэрэг удаан байгаа гэж бодохгүй байна уу гэлээ.

Хүлээгээрэй Винсент,харилцаа удаан нтр гэж ямар гээчийн новшоо яриад байнаа???

-Чамтай сексдээгүй болохоор бидний харилцаа нэг л удаан, явж өгөхгүй санагдаад байна уу?????? гэж би түүнд хэлэхэд тэр над руу харав.

-Лайла би...

-Тэгье . Харилцаагаа хурдасгая л даа. Сексдье гэж намайг хэлэн хувцсаа тайлж эхлэхэд Винсент миний гарнаас атгалаа.

Бурхан минь би уурласандаа болоод дэлбэрэх шахна. Бидэнд үргэлж л асуудал гарч ирэх юм. Хараал идэг!!!! Яагаад жирийн хосууд шиг байж болдоггүй юм бэ?!!?!

Яаж ч жирийн байхав дээ. Би дэлхий дээрх хамгийн аюултай залуутай хамт байна шүү дээ.

-Сая ярьсан зүйлсийг хэлээгүй гээд бодчихоорой хэмээн Винсент хаалга саван өрөөнөөс гарлаа.

Гайхалтай бидний харилцаанд ердөө 7 хоноо ч гүй байхад зангилаа үүсчихлээ. Хамгийн тэнэг нь би тэр зангилааг хийчихлээ...

******

Маргааш нь

Яг одоо 18:09 минут болох бөгөөд Винсент бүхэл өдрийн турш над руу ярьсангүй.Өнөөдөр намайг урьд өмнө нь байгаагүйгээрээ эрч хүчгүй ажилахыг харсан захирал маань эрт явах зөвшөөрөл өгөв.

Лайла чиний наад тэнэг түргэн занг дээ. Винсентэд тэгж хэлсэндээ ичиж үхэх нь. Хараал идээсэй намайг.

Би замаараа Bridgeport CoffeeHouse орж алимны бялуу авахаар зогсов. Стэси энэ газрын үнэнч фэн. Тэр өглөөжингөө надад алимны бялуу авчрахыг захисан тул ийшээ зүглэсэн шалтгаан минь энэ. Түүний үглэхийг зогсоох шалтгаан...

Намайг ороход нэг зүйл өөрийн эрхгүй харц татав. Винсент хамгийн зүүн талын хэсэгт цонхны дэргэд суух бөгөөд намайг орж ирснийг анзаарсангүй. Тэр яагаад энд байгаа юм бол? Стэси хэлсэн гэжүү? Дотоод дуу хоолой минь намайг түүн дээр очиж уучлалтт гуйхыг шаардана. Намайг түүн рүү алхах гэтэл би хэн нэгнийг мөргөчихөв. Урт шаргал үстэй, үзэсгэллэнтэй эмэгтэй байлаа. Би түүнээс уучлал гуйн Винсент руу очих гэтэл өнөөх эмэгтэй түүний ширээнд очоод суучихав. Юу вэ? Энэ эмэгтэй хэн юм болоо???

Винсент өнөөх үл таних эмэгтэйтэй цуг ямар нэгэн зүйл ярилцана. Өнөөх эмэгтэй түүнд утаснаасааа зураг үзүүлэх бөгөөд Винсент түүнийг нь харан инээмсэглэнэ. Хараал ид гэж тэдний юу ярьж байгаа нь сонсогдохгүй юм. Би тэдний амны хайрцагийг унших гэж оролдох бөгөөд нэг л бүтэл муутайхан байв. Удалгүй өнөөх эмэгтэй Винсентын гарыг атгалаа. МУУ ӨЛӨГЧИН!!!!

Би тэсэлгүй Винсентын утас руу залгахад тэр миний дуудлагыг таслачихав. Хараал идсэн новш...

Тэд суудлаасаа өндийн CoffeeHouse аас гарцгаалаа. Би тэднийг дагасаар нэгэн барилга орохыг нь харав. Өнөөх барилга руу ойртон орвол хараал идсэн Зочид буудал байх нь тэр.

Яагаад ч юм бэ цээжинд минь гомдол хуралдан хөндүүрлэнэ. Би гэртээ яаж ирсэнээ ч мэдсэнгүй.

Стэси зогсоо зайгүй алимны бялуу яагаад авчраагүй талаар гомдоллоно.

Яагаад ??? Винсент яагаад???

12 жилийн өмнө

Билли's P.O.V

Би түүний зааж өгсөн хаягийн дагуу өнөөх газар ирлээ. Энд тэндгүй ахлах сургуулийн бацаанууд ууж иднэ. Бурхан минь би тэдний хажууд яг л аав шиг нь харагдаж байна. Өмнө минь байх хаалгыг тогшвол буржгар шар үст онгойлгох нь тэр. Энэ Ханна байх.

-Сайн уу Төрсөн өдрийн мэнд. Би Лизэлийн найз залуу нь байна гэхэд Ханна над руу инээмсэглэн

-Чи ч халуухан юмаа гэлээ.

Тэгээд намайг дотогш орохыг дохьлоо. Би олон хүний дундуур зөрсөөр Лизэлийг арай гэж олов. Лизэл цонхны дэргэд найзуудтайгаа уух бөгөөд намайг ирснийг анзаарсангүй. Гэнэт хэн нэгэн :

-Хараач, тэр хөгшин Иэйд байна гэж ориллоо. Бүгд цонх руу овоорон өнөөх хөгшин залууг харах гэж хичээнэ. Тэр Иэйд гээд байгаа эр оршуулгын ажилтан байх бөгөөд Ханна :

-Хатагтай Кэллэр өнөө өглөө нас барсан. Иэйд Кэллэрийн авсанд хийх зүйлүүдийг авах гэж ирсэн байх гэлээ.

-Өө бурхан минь тэр Иэйдийн хүү Жонатан байна. Охидууд үүнийг сонсоод орилолдлоо.

-Тэр ч халуухан юмаа.

-Гэхдээ зожиг ш дээ

-Жоохон эвгүй ш дээ

-Царайлаг шүү гэх мэт үгс энд тэндгүй яригдана.

-Би түүнийг үхсэн охидуудтай унтдаг гэж сонссон гэхэд бүгд орилолдлоо. Ахлах сургуулийнхаан гэж. Санаанаасаа янз бүрийн зүйлс зохиож анхаарлын төвд орох гэж ядсан нусгайнууд.

Гэнэт хэн нэгэн миний гарнаас атгалаа. Би гайхан харвал Лизэл над руу инээмсэлээд зогсож байв.

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!