Хоосон өрөө

19 июня 2016, 19:15

Laila's P.O.V

Би өнөөх эмэгтэйг эмнэлэгт хүргэхэд цаг 19:56 болж байв. Эмч нар надаас юу болсон талаар асуухад надад хэлье гэсэн ч мэдэх зүйл байхгүй тул хаанаас олсноо л хэллээ. Би Стэсид юу болсон талаар болон оройтож очно гэдгээ ч хэлэв. Удалгүй эмч нар түүнийг жирийн өрөөнд оруулан дусал залгалаа. Би өнөөх эмэгтэйг ажиглавал 30 гарч яваа болов уу гэмээр бор үстэй, өндөр хамартай, урт сормуустай үзэсгэлэнтэй эмэгтэй байв. Мэдээж түүний биен дээрх сорвиудыг эс тооцвол...

Яг одоо өрөөнд бид хоёроос өөр хүн байхгүй байх бөгөөд өнөөх эмэгтэй унтаж байлаа. Эмч нар хааяа нэг түүний биеийн байдлыг шалган орж гарч байв.

Гэнэт утас дуугарахад би цочсондоо золтой л утсаа унагаачихсангүй.

-Байна уу????

-ЛАЙЛА!!!!!! БИ ЧАМ РУУ 20 УДАА ЗАЛГАСАН. ЧИ ХААНА БАЙСАН ЮМ БЭ. БИ ЯМАР ИХ САНАА ЗОВСНЫГ МЭДЭХҮҮ???????!!!?!?!?!?!??!?!?! гэж Винсент чих дөжрөм ориллоо.

Би энэ бүх хугацаанд хамаг анхаарлаа энэ эмэгтэйд хандуулсан тул Винсентыг бүр мартаж орхиж...Ер нь бол утсаа ...

-Би нөгөө...Яг юу гэж ч тайлбарламаар юм бэ дээ...Их ярвигтай зүйл тохиолдоод...

-Хараал идэг, өрөөний чинь дугаар хэд юм бэ????

-Айн???!?! Нөгөө 406 гэж намайг хэлж дуусаагүй байтал өрөөний хаалга савагдан Винсент орж ирлээ.

Юу вэ?!!?!??? Винсент Англид байсан шүү дээ Энд яаж...???

Тэр шууд намайг чиглэн ирээд хананд шахаж зогсов. Миний бугуйнаас чанга атгах бөгөөд над руу үхлийн харцаар харна.

Гайхалтай, хүн аварсны хариуд түүнийг уурлуулчихлаа.

-Дахиж хэзээ ч миний дуудлагыг алдаж болохгүй шүү. Заавал дуудлаганд минь хариулна гэж амла!!!

-Винсент чи гар өвтгөөд байна гэж намайг хэлэхэд тэр улам чанга атгалаа.

-За за би амлаж байна гэхэд тэр миний гарыг тавин алтан шаргал үсээ гараараа хойш болгов.

Яг энэ үед өнөөх эмэгтэй сэрлээ. Винсент бид хоёр түүний дэргэд очиход тэр эмэгтэй хаана байгаагаа ойлгох гэж оролдоно.

-Та зүгээр үү гэж би түүнд шивнэх шахам хэлэхэд өнөөх бүсгүй над руу харлаа. Түүний нүд тэнгэр шиг цэнхэр байх аж...

-Намайг Лизэл Хэмилтон гэдэг. Би Аласка-н Кодиак хотод амьдардаг...гээд өгүүлбэрээ гүйцээж дуусгаагүй байтал гаднаас дахин нэг хүн орж ирлээ.

Тэрхүү хүн 40 дөнгөж хүрч яваа болов уу гэмээр харагдах бөгөөд төлөв даруухан хувцасласан байв.

Лизэл өнөөх эрэгтэйг хараад цочирдож хамаг бие нв салганана.

-Тэр ирчихлээ...Тэр намайг олчихлоо...гэж амандаа бувтнана. Винсент бид хоёр юу болоод байгааг ойлгосонгүй. Өнөөх үл таних эр Лизэл рүү ойртон:

-Бурханы минь аврал Лизэл, би чамайгаа ямар их хайсан гэж санана. Ашгүй энд байж байх гэж хэлэхэд Лизэл өрөөгөөр ориллоо.

-НАМАЙГ ТҮҮНД БИТГИЙ ӨГӨӨРЭЙ, ТЭР БОЛ ГАЖ ДОНТОН, СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НОВШ, ТЭР НАМАЙГ ЗООРИНДОО ХОРЬСОН..ГУЙЯ НАМАЙГ ТҮҮНД БИТГИЙ ӨГӨӨЧ хэмээн Лизэл орилж надаас зуурна.

Гаднаас эмч нар орж ирэн Лизэлд тайвшруулах тариа хийчихээд гараад явцгаав.

Өрөөнд Лизэлийн бүдэг амьсгалах дуу сонсдож, бас өнөөх үл таних эр, Винсент бас би сууна. Эцэст нь нөгөө эр ам нээн:

-Намайг Жорж Кэйл гэдэг. Лизэл бол миний эхнэр юм байгаан. Гэхдээ тэр маань осолд орон комд хэвтсэнээсээ хойш надтай гэрлэсэн дурсамж, хамт байсан мөч зэргээ мартаад намайг үл таних хүн шиг аашлаад байгаа юм. Тархи нь их гэмтсэн л дээ.. тийм болохоор мэдрэлийн эс нь дутмаг болж иймэрхүү авир гаргаж байгаа юм гэж хэллээ.

-Намайг Лайла, түүнийг Винсент гэдэг гэж бид өөрсдийгөө танилцуулав. Гэнэт би:

-Түүний биен дээрх тэр олон сорвиуд ямар учиртай юм бэ гэж намайг асуухад Жорж тунгалаг цэнхэр нүдээрээ над руу ширтэв.

Энэ өрөөнд би л ганцаараа бор нүдтэй нь юмуу?!

-Тэр өөрийгөө зүсдэг...Тэгж байж зүүдлээгүй гэдгээ мэддэг гэхүү дээ...Яг юу гэх гээд байна вэ гэхээр энэ түүний хувьд хэцүү бүр маш том цохилт болсон. Надтай гэрлэсэн, намайг хайрладаг байснаа мартчихсан болохоор би түүний нүдэнд гадны танихгүй хүн шиг харагддаг. Лизэл үүнд дасч өгөхгүй танихгүй эртэй хамт байгаадаа итгэж өгөхгүй болохоор өөрийгөө зовоодог. Өөрийгөө зүсдэг. Мэдээж би түүнийгээ асрахын төлөө ажлаасаа хүртэл гарч цаг минут бүхэнд дэргэд нь байсан ч тэр нууцаар өөрийгөө зүссээр л байсан...гэж гуниглангуй хэлэв.

Тэр эхнэрт нь хэцүү байгаа гэж бодож байгаа ч яг үнэндээ түүнд бүр ч их хэцүү байгаа байх. Хамгаас их хайрладаг хүн чинь чамайг мартана гэдэг хичнээн хэцүү байх бол...Ямартай ч би Жоржыг хүндэлж байна.

Жорж Лизэл рүү тасралтгүй ширтэх бөгөөд Винсент бид хоёр тэдэнд зай тавьж өгөхөөр өрөөнөөс гарцгаалаа. Бид яг одоо доод давхрын үүдэнд суух бөгөөд тэр миний гарнаас атгана. Би чимээгүй байдлыг эвдэн:

-Чи Англидаа л байж байхгүй...Сүр сар гээд л наашаа ирээд...гэхэд тэр миний гарнаас улам атган

-Би дөнгөж тэнд очсон даруйдаа л чам дээр очих гэж байж ядсан...Тэгээд ч чамайг утсаа авахгүй болохоор чинь би ямар нэгэн муу зүйл болсон гэж бодсон. Нэг л мэдэхэд би чиний дэргэд байсан гэлээ.

Тэгээд миний гарыг урууландаа ойртуулан үнсээд хүзүүг минь үнэрлэн үсээр минь тоглоно.

-Хараал ид гэж Лайла би чиний үнэр, нүд, үс гээд бүх зүйлийг чинь санасан гэхэд миний хацар улайлаа.

-Энэ жаргалтай хосуудыг хараад байгаарай гэж хэн нэгэн хэлэхэд бид арагшаа харав. Үүдэнд Стэси Биллитэй хамт зогсох бөгөөд тэд хоёул жуумалзана. Стэси бидэнд кофе өгөхөд Билли:

-За тэгээд манай баатар Лайлагийн аварсан хүн хэр байна даа? Кларкын охид ч адал явдлыг өөрсөд рүүгээ соронз шиг л татах юмаа гэв.

Би түүний үгийг сонсоод инээлээ. Нээрээ л Стэси бид хоёр сүүлийн үед яг л соронз шиг байгаа шүү.

-Тэр зүгээрээ. Одоо нөхөртэйгөө хамт байгаа. Лизэл Хэмилтон гэсэн байхаа гэж Биллид хэлэхэд

-Лизэл Хэмилтон...ЛИЗЭЛ???!??!?!?!? Лайла өрөөнийх нь дугаар хэд вэ???!??!!

-406?

Билли биднийг хаян дээш гүйлээ. Бид юу болоод байгааг ойлголгүй түүнийг дагав. Эцэст нь өрөөнд ирэхэд ямар ч Лизэл, Жорж байхгүй байв. Зөвхөн саяхан Лизэлийн хэвтэж байсан ор байж байв.

Билли Лизэлийг таньдаг гэжүү???

Яг юу л болоод бас болох гээд л байна даа!!!

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!