Тэр
13 июня 2016, 12:27XXX's P.O.V
Би энэ харанхуйд хэр удаан ганцаараа хэвтсэнээ бодлоо. Хэдэн минут, хэдэн цаг, аль эсвэл хэдэн мянган жилүү ??? Миний бие, зүрх сэтгэл гээд бүх зүйл минь аймшигтай өвдөнө. Там ч энэ газраас дээр байх.Үгүй ээ энэ газрыг тамтай харьцуулах нь тэнэг хэрэг. Там энэний хажууд диваажин...Тийм ээ...ТЭР байхгүй газар надад ямагт диваажин шиг санагдах болно.
Би өнгөрснийг санах гэж хичээлээ. Энэ бүх хараал идсэн зүйлс болохоос өмнөх миний амьдрал...
Жирийн нэгэн ахлах сургуулийн энгийн нэгэн охин байх үед надад бүх зүйлс байлаа. Халуун дулаан гэр бүл, үе тэнгийн найз нөхөд, бас царайлаг найз залуу. Харамсалтай нь түүний царайг санахгүй байна...
Ямартай ч бид машинтайгаа Ханнагийн үдэшлэгээс харьж явсан юм. Тэр согтоогүй зүгээр амссан төдий байсан бол би шал согтуу байлаа. Би түүнд харьмааргүй байгаагаа хэлэн түүнийг машин жолоодоход нь саад хийн зүүгдэж байв. Нэг л мэдэхэд бидний өөдөөс цагаан гэрэл гарч ирсэн...Тэгээд...тэгээд бүх зүйлс тэр чигтээ цагаан болж эхэлсэн.
Энэ явдлаас хойш би зөвхөн сонсдог л боллоо. Би нүдээ нээж чадахгүй, гараа хөдөлгөж чадахгүй, зөвхөн сонсож чаддаг л байв. Үнэнийг хэлэхэд КОМД орсон гэвэл ойлгомжтой байх... Ээж аавын минь дуу хоолой өдөр бүр, цаг тутамд сонсогддог байсан ч эмчийн хэлсэн үгс тэдний итгэл найдварыг бага багаар мэрж байв...
"Түүнд тийм ч их цаг үлдээгүй.Надад харамсалтай байна"
Эцэст нь тэд бууж өгсөн. Тэд дуу хоолойгоо дотогшоогоо хийсэн. Удалгүй би мэдэрсэн. Үхэж буйгаа..Тайван амар амгаланаар...Гэвч доороос минь ямар нэгэн зүйл бүхий л биеийг минь төөнөж эхлэхэд би анх удаагаа нүдээ нээсэн юм. Бүр нүдээ нээгээд зогсолгүй гараа ч хөдөлгөсөн. Удалгүй өөрийгөө амьдаараа шатаагдаж байгаагаа мэдрэн зуухны тагийг хамаг чадлаараа цохьсон. Ээждээ бага байхдаа "Би үхэхээрээ Газарт булагдаж биш, үнс болоод дэлхий даяар салхитай цуг ниснэ" гэж хэлсэн юм. Тэд миний хүслийг биелүүлж намайг шатаах гэж байж...Гэхдээ би амьд байна..Би амьсгалж байна...Би шатаж байна. Гэнэт зуухны таг нээгдэн тэр халуун тамаас намайг хэн нэгэн татаж гаргасан.
Хараал идэг би тэр зууханд шатах ёстой байсан юм...
Гэнэт зоорьны хаалга нээгдэн Тэр орж ирлээ. Би түүний нэр, нас зэргийг нь мэдэхгүй ч жинхэнэ сэтгэцийн өвчтэй новш гэдгийг нь л мэднэ. Тэр над руу ойртон өчигдөрхөн биен дээр минь урласан бүтээлээ харлаа.
-Муу харагдаж байна шүү гэж тэр дуулдахгүй шахам шивнэв. Тэгж гүн зүссэн юм чинь сайхан харагдахгүй нь ойлгомжтой биз дээ ??!?!?!?
-Чи намайг мэднэ дээ, би өмнө нь үхсэн хүмүүс дээр л зүсэлт хийдэг байснаас биш...амьд хүн ч өөр юмаа гэж тэр өнөөх аймшигт харцаараа над руу харан инээлээ.
Миний биен дээрх эдгээр шархнууд түүний толгой руу төмрөөр цохин зугтаах гэсэн оролдлогын минь үр дүн юм.
Тэр над руу ойртон хувцсыг минь тэр чигт нь тайллаа. Тэгээд намайг арагш харуулан зоорьны хананд шахав. Нэг гараараа миний хоёр гарыг нуруунд минь барьж нөгөө гараараа миний хөхийг базлана.
-Ммммм..Лизэл чи миний амьдралд орж ирсэн нь гайхалтай хэрэг биш гэжүү??? хэмээн тэр бохир амаараа миний чихэнд шивнэнэ.
Тэгээд өмдөө тайлан өөрийнхөө эрхтэнг минийх рүү оруулахад би шүд зуулаа. Миний шарх гүйцэд эдгэх нь битгий хэл, наалт ч наагаагүй тул цус урсана. Энэ сэтгэцийн новшид миний байгаа байдал таалагдаж байгаа бололтой хурдаа улам нэмэн аахилна. Эцэст нь тэр дур тавьж намайг шал руу шидлээ. Өдөр бүхэн энэ тамын зүйлс давтагддаг. Тэр орж ирдэг. Тэгээд намайг эдэлдэг...
Харин би...үргэлж энэ доор...өрөвдөлтэй тавилантайгаа эвлэрэн хэвтдэг.
Хэзээ энэ хар дарсан зүүд шиг амьдрал минь эцэслэх бол...
*************
5 Хоногийн дараа
Laila's P.O.V
Би яг одоо хотын төвөөс бага зэрэг зайдуу байрлах дэлгүүрт ажиллаж байгаа бөгөөд надад хамт олон минь таалагдаж байлаа. Хэдий энэ дэлгүүр хотын төвөөс зайдуу ч замын дэргэд тул хүмүүсийн хөл үл тасарна.
Винсент бид хоёрын тухайд гэвэл...Бидний харилцаа дээрдсээн. Ямартай ч би түүнийг уучлахаар шийдсэн. Гэхдээ энэ нь Дэйзигийн үхлийг мартлаа гэсэн үг биш л дээ. Зүгээр л түүнд боломж өгсөн гэхүү дээ. Аххх мэдэхгүй ээ мэдэхгүй...Түүнд дэмий ч боломж өгсөн юм шиг...Би мэдээж түүнд харшид амьдрахгүй бас гэрлэхгүй гэдгээ хэлсэн. Тэр эхэндээ дургүйлхэж байсан ч сүүлдээ бууж өгсөн юм. Одоо тэр Англид ямар нэгэн ажилтай яваа бөгөөд над руу минут бүр секунд тутамд залгаж байлаа. Би хэлсэн дээ. Түүнд дэмий ч боломж өгөв үү гэж...түүнийг ийм ядаргаатай байна гэж хэн санах юм?!!?!?!! Миний утас дахин дуугарлаа. Хараал идэг энэ бараг Винсентын 56 дах дуудлага нь байх.
-БАЙНА УУ????!?!!!! ЧИ БИД ХОЁР БАРАГ 2 МИНУТЫН ӨМНӨ ЯРЬСАН БИЗ ДЭЭ?!?!?!? ЧИ НААД АНГЛИДАА ЮУ ХИЙЖ БАЙГААГ ЧИНЬ МЭДЭХГҮЙ Ч БИ ЭНД АЖИЛТАЙ БАЙНА!!!! гээд таслачихлаа.
Бурхан минь түүнээс болж галзуурах нь...
Гэнэт хэн нэгэн миний мөрөнд гараа хүргэв. Би арагш харвал манай захирал Венбольт байлаа. Тэр бараг 67; 68 хүрч яваа бөгөөд дэлгүүрийнхээ төлөө чин сэтгэлээ зориулсан, шударга бас их ухаалаг нэгэн. Ямартай ч дэлхий дээр сайхан, сайн санаатай хүмүүс байдаг гэдгийн баталгаа болсон хүн бол манай захирал яалтчгүй мөн. Намайг долигнож байна гэж битгий бодоорой. Гэхдээ энэ дэлгүүрийн ажилчид дэлхий дээрх цорын ганц захиралдаа хайртай хүмүүс байх...
-Найз залуу чинь уу гэж тэр надаас асуулаа.
Найз залуу...Винсент миний найз залуу гэжүү??!?! Үгүй л болов уу. Гэхдээ бид хоёр ер нь ямар статустай яваад байгаан болоо??? Найзууд, хосууд???!!?? Хамаатнууд??? нтр =)))))
-Үгүй ээ.Зүгээр л нэг найз маань гэж би түүнд хариулахад тэр намайг шоолон инээж
-Чам шиг залуу бүсгүйн хайрыг татсан л найз байна гэдэг онцгой нэгэн бололтой гэлээ.
-Даргаа та яаж сонсохоороо, би сая түүн рүү орилж ярьсан шүү дээ
-Зүгээр дээ, хайр угаасаа л ийм байдаг юм. Байнга хамт байж, халамжлангуут ядаргаатай мэт санагдаж түүнийг байхгүй болонгуут үгүйлж...гээд зөөлөн инээмсэглэлээ. Би түүн рүү зөвхөн толгой л дохив. Тэр нэг зүйл санасан бололтой над руу харан:
-Лайла, чи үүдэн дэх хогийг дэлгүүрийн ард хэсэг рүү аваачаад хаячих тэхүү гэлээ.
-Тэхүү гэнэ шүү. Мэдээж би дуртайяа гээд би хөгшин эр рүү жуумалзлаа. Бид хоёр яг л ач охин, өвөө шиг байдаг бөгөөд энэ нь надад таалагддаг байв. Би өнөөх хогийг чирсээр дэлгүүрийн ард хэсэгт аваачлаа. Гадаа нар шингэх гэж байгаа бөгөөд тэнгэр бүхэлдээ улбар шар өнгөөр будагдсан байв. Салхи зөөлнөөр салхилан үсийг минь хийсгэнэ.
Гэнэт хогийн савны хажуугаас нэг зүйл унах нь сонсогдлоо. Би гайхан очвол нэг эмэгтэй ухаан алдан унасан байв.
Түүний хувцас нилээн удаан өмссөнийг нь илтгэн энд тэндээ цоорсон байх бөгөөд бие нь бүхэлдээ сорви, шарханд баригдаж бас толгойноос нь цус дуслана.
Би түүний дэргэд очин нэрийг нь лавлалаа. Гэвч түүнээс ямар ч хариу үйлдэл ирсэнгүй.
Харин амандаа нэг зүйл бувтнана.
ТЭР МИНИЙ АРААС ИРНЭ...
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!