Улаан утас

12 июня 2016, 17:09

Vincent's P.O.V

Лайла алгуурхан ширээнд суулаа. Түүний нүүрэнд эргэлзсэн төрх илэрнэ.

Гуйя...битгий идээч...Энэ цайг битгий сүүлийнх болгооч...

Гэвч тэр шийдэмгийгээр сэрээнд хүрч үйлчлэгчийн бэлтгэсэн өглөөний цайг ууж эхлэв. Тэр над руу үл харах бөгөөд бүх анхаарлаа урд нь байх хоолонд хандуулна. Би түүнээс нүдээ үл салгана. Түүний урт сормуустай гайхалтай нүд цавчих тоолонд би энэ зураглалыг толгойндоо цээжлэх гэж буулгана. Дараа нь түүнийг санахын тулд... Зузаан уруул, төгс хамар, тас хар үснээс нь дуслах ус, нарийн хуруугаараа барих сэрээ нь нарны гэрэлд гялтганана. Тэр минь үнэхээр төгс юм...Гэвч бид ингээд дууссан. Би дахиж түүнийг харахгүй...Тэр ч намайг бодохгүй...Эргэлт буцалтгүйгээр...

Лайла өглөөний цайгаа ууж дуусгаад өрөөнөөс гарах гэж хаалга руу зүглэлээ. Надад хэлэх зүйл байсангүй...Би түүнд Баяртай гэж хэлэхээс зүрх үхнэ. Тэр гарахынхаа өмнө тунгалаг хар нүдээрээ над руу ширтэв. Бурхан минь түүний нүд яг л хар нүх шиг намайг өөр рүүгээ татна.

Тэр над руу зөөлөн инээмсэглэлээ. Бурхан минь энэ түүний над руу инээмсэглэсэн анхны тохиолдол байх...

-Бидний хоорон дох бүх зүйл ингээд дууслаа. Одоо бидэнд чиний зангидах утас ч, миний хэлсэн орооцолдсон утас ч аль аль нь байхгүй боллоо. Баяртай Винсент...гээд Лайла өрөөнөөс гарав.

Laila's P.O.V

Би ачаагаа аван Винсентын харшаас явлаа. Ямар ч үдэлт, эсвэл намайг явахыг хориглосон зүйл гарч ирсэнгүй. Намайг гэрт ирэхэд Стэси, Эва, Билли бас Фрэдрик угтав. Хараал идсэн Фрэдрик миний гэрт юу хийж яваа юм бэ????

Та бүхний мэдэж байгаагаар энэ бүх новшийн зүйлс Фрэдрикээс болсон билээ.

Стэси миний Фрэдрик рүү харах харцыг ажиглан :

-Тэр удахгүй явнаа. Зүгээр Эваг яажшуухан амьдарч байгааг харсан юм гэж чихэнд минь шивнэв.

Билли бүх зүйлийг тэдэнд хэлсэн бололтой хэн ч надаас юу ч асуусангүй. Бид оройн хоол хийж идэн эцэст нь Фрэдрик, Билли хоёр замаа хөөцгөөн гэрээс явлаа.

Яг одоо би өрөөндөө хэвтэх бөгөөд Эва аав ээж хоёрын унтлагын өрөөнд байгаа.

Өрөөндөө унтаагүй нэлээн уджээ. Танил гэр орон минь яагаад ч юм бэ миний байх ёстой газар биш юм шиг санагдана.Цээж хөндүүГэнэт өрөөний хаалгыг хэн нэгэн тогшлоо. Би үүд рүү харвал Стэси дэр барьчихсан зогсож байв.

-Лайла, хамт унтаж болох уу гэж Стэси надад хэллээ.

Хөөх яг л жирийн эгч дүүс шиг байх чинь...

Би хажуу тийш хэвтэн Стэсиг орондоо орууллаа. Тэр миний дэргэд хэвтэн тааз руу харна.

-Би олон залуустай байсныг чи мэднэ дээ...гэж тэр нам гүм байдлыг эвдэн хэлэв.

Би түүн рүү харан толгой дохьлоо. Тэгээд тааз руу харсан чигтээ:

-Гэхдээ тэр олон залуучууд дундаас яагаад Лукаст чин сэтгэлээсээ хайртай болсныг минь мэдэх үү ??? гэж тэр надаас асуулаа. Надад хариулах нь битгий хэл таамаг ч байхгүй байв.

-Яагаад гэж намайг асуухад тэр над руу харлаа.

-Яагаад гэвэл...би өөрөө ч яагаад гэдгээ Мэдэхгүй байгаад л гол учир нь байгаа юм.

Би түүний хэлснийг ойлгосонгүй.

-Надад яг Лукасын энэнд нь л дурласандаа гээд хэлчих тодорхой зүйл байхгүй ч би түүнд эргэлт буцалтгүй дурласнаа л мэднэ. Чиний оюун санаа түүнийг үгүйсгэж болох ч зүрх сэтгэл чинь чадахгүй. Лайла...Бид бүгд л алдаа гаргадаг...Чи хэн нэгний өнгөрснийг биш чиний төлөө яаж өөрчлөгдөж байгаагаар нь тухайн хүнийг дүгнэх хэрэгтэй гэлээ.

********

Ойрын хэдэн өдөр ямар ч аллага, гэрлэлт зэрэггүй жирийн өдрүүд өнгөрөв. Энэ бүх зүйлсээс болж аль эрт миний сургуулийн амьдрал хаягдсан юм. Аххх...Дараа жил Стэситэй хамт сурна гэдгээс урам хугарна. Би одоо уг нь их сургуулийн өргөдөл бөглөөд суух ёстой байтал хараал идсэн Винсентээс болж...

Винсент гэснээс..яагаад ч юм бэ би түүнийг ямархуу байгаа бол гэж бодлоо. Цаг харвал 21:24 болж байв.Стэси Эва хоёр клуб орж хөгжилдөхөөр явсан бөгөөд би тэдэнтэй зугаацах хүсэл байсангүй. Аавын Эмилиа Жонсоны нэр дээр үлдээсэн дансанд Стэси бид хоёрт хүрэлцэхүйц мөнгө байгаа ч тэр мөнгийг их сургуулийн төлбөрт хадгалсан нь дээр байх. Тийм учраас би хэрэгцээний мөнгө олохын тулд ажил хийх хэрэгтэй. Тэгээд хэд хэдэн газар руу залгав.

Гэнэт утсанд дуудлага ирлээ.

-Байна уу???

-Лайла, Эва байна. Нөгөө..Стэси хэтрүүлж уугаад тэгээд угаалгын өрөө орлоо гэчихээд ирэхгүй байна..Чи энд ирэх хэрэгтэй байна гэлээ.

Би гялс хувцсаа өмсөн такси барьж өнөөх клуб руу явлаа. Клубд Энд тэндгүй хүмүүс бүжиглэн архи ууцгаана. Гэвч Стэси, Эва хоёрын бараа харагдахгүй байв. Гэнэт хэн нэгэн бугуйнаас минь татвал Винсент зогсож байлаа.

Тэр энд юу хийж байгаа юм болоо???

Тэр миний чих рүү ойртон:

-Би чамайг Дахиж миний нүдэнд үзэгдэхгүй...Амьдралд минь орж ирэхгүйгээр бүрмөсөн Яв гэсэн байхаа гээд намайг чирэн клубээс гарлаа.

Түүнээс архи үнэртэх бөгөөд согтсон шинж ажиглагдахгүй байв. Би түүнээс гараа татан :

-Би Стэсиг хайж явна гэж хэлэхэд

-Дахиад л дүү чинь үү??? Надаар олуулмаар байна уу гэж жуумалзлаа. Тэгээд над руу нүүрээрээ ойртон :

-Чи угаасаа болзлыг нь мэдэж байгаа шүү дээ гэв.

Би түүнийг түлхэн клуб руу орох гэтэл утас дуугарлаа.

-Байна уу Эва чи..

-Лайла, Стэси байна. Эва бид хоёр харьлаа. Чи Винсенттэй хөгжилдөж байгаад ирээрэй гээд таслачихав...

Угххххх. Энэ яалтчгүй Стэсигийн Винсент бид хоёрыг учруулах гэсэн төлөвлөгөө нь байх нь...

Би Винсентыг тоолгүй түүний хажуугаар өнгөрөхөд тэр миний бугуйнаас татав. Ямар ядаргаатай юм бэ?!?!!?!

-Битгий санаа зов!!!! Би чиний амьдралд саад болохгүйгээр явах гэж байна гэхэд тэр над руу нэг л гунигтай ширтэв.

-Лайла...би чадахгүй нь...би чамгүйгээр...гээд Винсент өгүүлбэрээ гүйцээж чадалгүй намайг налан унав. Тэр галзуурчихсан юм байх даа. Тэр хэтэрхий их ууснаасаа болоод тасарчихсан байв. Би түүнийг таксинд суулган гэртэа аваачлаа. Мэдээж түүнийг гэртээ авчрах зохисгүй үйлдэл гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ тэрний хараал идсэн харш эндээс 2 цаг явж байж очдог. Бас надад таксины тийм ч их мөнгө алга.Бид түүнийг аав ээжийн унтлагын өрөөнд оруулав. Эва Стэситэй унтахаар болж би өрөө рүүгээ орох гэхэд Винсент миний бугуйнаас барьлаа.

-Намайг битгий орхиоч гэж тэр дуулдахгүй шахам шивнэв. Түүний далайн цэнхэр нүд над руу харна. Би түүний дэргэд суусан ч тэр гараас минь атгасан хэвээр байлаа.

-Үүрд энэ хэвээрээ байх юмсан. Яг одоо цаг хугацаа зогсоосой гэж тэр шивнээд нүдээ анив. Удалгүй түүний нойрсох дуу өрөөгөөр эгшиглэлээ.

Маргааш өглөө сэрэхэд Винсент аль хэдийнээ явсан байв. Надад өчигдрийн бүх зүйлс зүүд зэрэглээ мэт санагдана. Стэси миний өрөөнд орж ирэн :

-Лайла төрсөн өдрийн мэнд гэлээ.

-Чамд ч бас гэж би түүнд хэлэв.

Ихэр хүмүүс хэдхэн минут, секундын зайтай төрдөг бол Стэси бид хоёр 3 цагийн зайтай төрсөн юм. Гэхдээ 2 жил 3 цаг гэвэл илүү оновчтой байх. Эгч дүүс нэг өдөр төрнө гэдэг ховор үзэгдэл шүү Ялангуяа ихэр биш бол. Гэхдээ ийм л байна...Бид чинь Кларкын охид шүү дээ. Стэси төрсөн өдрөө яаж тэмдэглэх тухайгаа ярьна. Гэнэт миний утас дуугарлаа. Авбал:

-Сайн байна уу?? Лайла Кларк мөн үү?

-Тиймээ.

-Аан. Та манай дэлгүүрт ажилд орох тухай маягт бөглөсөн байна Өнөөдөр ирж чадах уу ?

-За тэгье ээ.

Би уулзах газар цагийг тэмдэглэж аваад гэрээс явлаа.

Эцэст нь ярилцлагадаа тэнцэн өнөөх дэлгүүрт ажиллахаар болов. Надад наад захын мэдэх ёстой зүйлсийг тайлбарласаар цаг нэлээн оройтлоо. Стэси над руу зогсоо зайгүй залгана.

Би гэр рүү гүйхээрээ орж ирвэл энд тэндгүй оёдлын утас татсан байлаа. Ямар новш нь болоод байнаа???!?!?!?!!?! Би өнөөх утасны дээгүүр доогуур сүлжсээр галт зочны өрөөнд орвол Винсент зогсож байх нь тэр. Үнэхээр юу болоод байнаа?!!?!? Тэр үнэтэй хослол өмссөн байх бөгөөд над руу харан инээмсэглэнэ.Түүний хажууд жижигхэн ширээ зассан байх бөгөөд тэр над руу ирэн хуруунд минь улаан утас зүүлээ. Тэгээд нөгөө үзүүрийг нь өөрийнхөө хуруунд зүүгээд :

-Лайла хоёулаа харилцаагаа энэ утас шиг ямар ч орооцолдоон, зангилаагүйгээр эхлүүлэх үү ?? гэж надаас асуулаа...

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!