Өглөөний цай

11 июня 2016, 19:25

Лайла's P.O.V

Дэйзи миний гаран дээр амьсгал хураалаа.

Бурхан минь харшид байсан хамгийн эрхэм хүн минь...

Би түүнийг налан уйлна.

Гэнэт хэн нэгний гар миний мөрөнд хүрэв. Би дээш өнгийн харвал Винсент байлаа. Би түүний гарыг мөрнөөсөө түлхэн:

-НАДАД БИТГИЙ ХҮР!!! гэж ориллоо. Тэр миний үйлдэлд цочин :

-Чшшш..Лайла тайвшир, бүх юм сайхан болно гэж хэлэхэд миний уур дүрсхийн асч:

-Тайвшир гэнээ???!?!?! Яаж би тайван байх юм бэ???? Дэйзигийн эгчийг чи алсан. Одоо миний гар дээр хэвтэж байгаа охиныг бас чи алсан. Та нар шиг хүний үхлийг тоглоом гэж боддог новшнуудаас болж хар мянган охид үхсэн.

Бурхан минь би түүнийг үзэн ядаж байна...Би аль хэдийн үхлүүт болсон Дэйзигийн гараас атгана.

-Винсент чи энэ бүхнийг ойлгохгүй байна гэжүү???!?!? Маргаритэгийн үхэл Дэйзид ямар том цохилт болж тэр бүхэл бүтэн 6 жилийн турш тарчласныг...Хэрвээ Дэйзи намайг алчихвал чамайг яг түүн шиг (Маргаритэг алдсан шиг )тарчлах болно гэж бодсон.Гэхдээ Дэйзигийн буруу. Яагаад гэвэл ЧИ МАНГАС учраас...

Винсентын царай миний хэлсэн үгсийг сонсоод цонхийлоо. Түүний нүүрэнд гэмшсэн бас шархалсан төрх илрэх боловч тэр түүнийгээ нуух гэж хичээнэ.

-Чиний хайр ч худлаа... Чи зүгээр л хэн нэгнийг өмнө нь хайрлаж үзээгүй болохоор түр зуурын сэтгэл хөдлөлд автсан...Хэрэв би Ургац хураалт дээр үхсэн бол Стэси яг л Дэйзи шиг байх байсан. Би чамайг үзэн ядаж байна!!!!!!!!!!!!!!

Миний үг модноос мод руу, одоос одод руу зүрхнээс зүрхэнд дамжина.

-Дэйзи, Дэйзи бүх зүйл зүгээр дээ чи одоо эгчтэйгээ хамт байх болно. Намайг уучлаарай, чамайг ийм их зүйлийг дотроо тээж явсныг мэдээгүйд...

Би түүний гараас атган уйлна. Эргэн тойронд түүний асаасан лаа байх бөгөөд тэдгээр өнгө өнгийн лаанууд орчныг улам үзэсгэлэнтэй болгоно.

-Винсент , Лайлаг эндээс аваад яв би эндэхийг зохицуулья гэж Билли хэллээ.

Винсент дахин над руу ойртоход би түүний цээжийг цохин :

-Надад битгий хүр гэж хэлсэн биз дээ!!!! Би эндээс явахгүй. Би түүнийг энд орхихгүй.

Тэр намайг хуримын өргөлтөөр өргөн авч явлаа. Ард минь өнгө өнгийн лааны гэрэлд үүрд нойрсох Дэйзигийн царай үлдэж хоцров.

Би зогсолтгүй уйлах бөгөөд замын турш Винсент намайг өргөсөн хэвээр бас юу ч үл дуугаран явна.

Винсент's P.O.V

Яг одоо цээжинд минь үй түмэн зүйл хуралдан намайг зовооно. Яг л усан дотор амьсгалж чадахгүй байгаатай адил мэдрэмж төрнө.

Биднийг өрөөндөө ирэхэд Лайла унтчихсан байлаа. Түүний сормуус одоо ч хатаагүй нойтон байх ажээ. Хараал ид гэж түүний байгаа байдал намайг дотроос минь эвдэлж байв. Амьдралдаа анх удаагаа би ямар их гэм нүгэл хийснээ ойлголоо.

Би өмнө нь хэдэн мянган хүн алж байсан ч надад ийм мэдрэмж огт төрж байгаагүй. Мафын гэр бүлд өсөж төрсөн хүн болгоны тархинд "Мэдрэмж гэж оршин байдаггүй" гэх үзэл суртлыг суулгасан байдаг.

Гэвч Мэдрэмж -г тархи биш зүрх удирддаг нь харамсалтай.

Яг одоо би түүнийгээ ширтэн хэвтэнэ. Би үнэхээр түүнд хайртай гэжүү ?? эсвэл түүний хэлснээр түр зуурын сэтгэл хөдлөл үү??? Аль нь ч байлаа гэсэн тэр надад БУСАДТАЙ АДИЛ ХҮН гэх мэдрэмжийг өгч чаддагт л гол учир нь байгаа юм.

Лайла's P.O.V

Намайг нүдээ нээхэд аль хэдийнээ өглөө болсон байв. Би орон дээр ганцаараа хэвтэх бөгөөд Винсент байхгүй байлаа. Би угаалгын өрөө орж усанд оров. Өчигдрийн бүх зүйлс толгойд эргэлдэн нүднээс нулимс дуслана.

Хэрэв би байгаагүй бол Дэйзи үхэхгүй байсан...

Намайг уснаас гарч ирэхэд Винсент орон дээр суух бөгөөд түүний хажууд өглөөний цай бэлтгэсэн ширээ байв.

-Надад идэх хүсэл алга гэж би түүнд шуудхан хэллээ.

-Чи идэх хэрэгтэй...

-Битгий миний юу хийхийг заагаад бай! Би чамайг хармааргүй байна!!!! гэж түүн рүү орилоход тэр гүнзгий амьсгаа аван:

-Болж байна. Надаас тэгвэл Яв...Хэзээ ч эргэж ирэхгүйгээр...Дахиж миний нүдэнд үзэгдэхгүй...Амьдралд минь орж ирэхгүйгээр бүрмөсөн Яв л даа...Гэхдээ энэ цайг уусныхаа дараа гэлээ.

Винсентын хэлсэн үг үнэхээр чин сэтгэлийн үнэн үг болох нь харцнаас нь мэдрэгдэж байв. Тэр тоглоогүй байх нь...

Би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Түүнээс ийм зүйл сонсоно ч гэж төсөөлсөнгүй. Хэрэв би энэ өглөөний цайг уучихвал эрх чөлөөтэй болно гэсэн үгүү????

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!