Миний нэр

11 июня 2016, 15:09

УНШИХ ЗААВАР

Энэхүү бүлэг нь нилээн их гадаад үг хэллэг буюу Албани хэлээр бичигдсэн байгаа тул би доор нь Монголоор орчуулан бичсэн байгаа. Жишээлбэл:

-e dija{-Би мэдсэн юмаа}

{} -энэ хаалтан дотор байгаа үгнүүд Монгол орчуулга нь шүү.

- Kush je ti{Чи яг хэн юм бэ}

гэх мэт. Аан тийн бас зохиогч миний бие ямар юмаараа Албани хэл мэдэхэв дээ GOOGLE TRANSLATE ашиглан бичиж байгааг минь өршөөнө биз ээ.

За тэгээд таалан соёрхоцгооно уу~~~!!!

Лайла's P.O.V

-Дэйзи энэ чиний зураг уу? гэж би өнөөх зургийг түүнд үзүүллээ. Дэйзи хөнжлөө дахин нэг сэгсэрчихээд над руу эргэн хараад:

-Юун зураг ??? гэж өнөөх зургийг үзлээ. Түүний царайнд ямар ч зовнил айдас илэрсэнгүй.

-Үгүй ээ энэ минийх биш.

-Гэхдээ чиний орноос унасан шүү дээ.

-Клара, Хэйл энэ та хоёрын зураг уу гэж Дэйзи өнөөх зургийг өрөөний бусад үйлчлэгчид үзүүллээ. Тэр хоёр хоёул толгойгоо сэгсрэв.

Тэгвэл энэ хараал идсэн зураг хэнийх юм бэ???

Гэнэт Клара гэх улаан үстэй бүсгүй:

-Дэйзи чи шинэ үйлчлэгчийг ирэхээс өмнө энэ орон дээр унтаж байсан биз дээ гээд миний орыг заав.

-Тиймээ тэгээд юу гэж???

-Тэгвэл чиний одоо унтах гэж байгаа орон дээр өнөөх алуулсан үйлчлэгч унтах ёстой байсан шт

-Нээрээ тийм. Би цонхон талд унтмаар санагдаад ороо сольсон шүү дээ. Тэгэхээр энэ зураг гарцаагүй тэр охиных байх нь...

Юу вэ??? Яг одоо юу болоод байнаа?? Миний толгой бүр эргэж гүйцлээ.

Тэгэхээр Маргаритэ Дэйзи биш гэсэн үгүү??? бурхандаа баярлая Ашгүй дээ...

Маргаритэ чи яг хэн юм бэ???

Маргааш нь би нууцаар Винсенттэй уулзлаа. Би түүнд юу болоод байгааг тайлбарлаж яах ёстой талаар бодоцгоов.

-Дэйзиг Маргаритэ биш гэдэгт итгэлтэй байна уу?

-Тийм ээ. Дэйзи тийм охин биш. Яав ч биш. Тэр зураг түүнийх биш гэдгийг бусад үйлчлэгч нар ч нотолсон.

Винсент бид хоёр яг одоо харшийн зүүн хязгаарт байх архивын өрөөнд суух бөгөөд Маргаритэ -н талаарх мэдээллийг хайна. Гэвч эндээс юу ч үл олдоно. Эцэст нь бид бууж өглөө. Винсент миний нүд рүү харах бөгөөд түүний далай шиг цэнхэр нүд бүхэлдээ айдас, санаа зовнилоор дүүрнэ.

-Винсент, битгий санаа зовоо, Бүх зүйл сайхан болно гэж намайг хэлэхэд тэр миний нүд рүү удаан ширтлээ. Тэгээд Винсени намайг зөөлнөөр тэврэн гүнзгий амьсгаа авав. Тэр миний хүзүүг үнсэж намайг архивын хананд шахлаа. Ханатай мөргөлдөх үед шалан дээр нэгэн бичиг баримт унав.

Энэ чинь...Тийм ээ би олчихлоо...

Орой болж бүгд унтацгаах үед өрөөнөөс хэн нэгэн гарлаа. Би тэрхүү хүнийг сэм дагасаар ой руу оров. Ойг гэрэлтүүлэх гэгээ гэж нэгээхэн ч үгүй ажээ. Ододгүй саргүй тэнгэр бүрхэг шөнө байв.

Нэлээн явсны эцэст өнөөх хүн зогсож үүргэвчнээсээ ямар нэгэн зүйл гаргаж ирлээ.

Лаанууд...маш олон өнгийн, тэр шүдэнз зуран лааг нэг нэгээр нь асаана.

-Байгааг чинь мэдэж байгаа болохоор гараад ир гэж түүнийг хэлэхэд би цочлоо.

-Чи..чи Иридэ биз дээ???

-Тэгэхээр чи мэджээ, энэ бол Маргаритэг оршуулсан газар гэж өнөөх хүн лаагаа асаангаа хэлэв.

-Яагаад??? би гэж??? Яагаад намайг алах гээд байгаа юм бэ???

Тэр над руу анх удаагаа харлаа. Түүний нүдэнд өшөө хорслын манан суунаглана.

-Яагаад гэвэл чиний үхэл түүнд ямар байсныг минь мэдрүүлж чадах учраас...Чиний үхэл энэ бүхнийг зогсоох учраас хэмээн хашгирлаа. Ой түүний уур хилэнгээр цуурайтна.

-Би энэ зүйлийг бүхэл бүтэн 6 жилийн турш хүлээсэн. Өөрийнхөө биеийг хөгшин хөрөнгөтэй новшид тушааж түүний нууц амраг нь болтлоо хичээсэн. Тэгж байж би чамайг зовох юмгүй алж чадна...гээд Colt 1911 загварын буу гаргаж ирэв.

Би чинь байт бууны улсын аварга шүү дээ. Colt 1911 г би бараг 7 настайгаасаа хойш мэддэг болсон байх...

Гэвч одоо бууны төрлийг сонжих цаг гэжүү ??? Үгүй л болов уу...

-Чи үхэх юм бол Маргаритэгийн сэтгэл тайтгарах болно.

-Үгүй ээ чиний буруу, өшөө авалт өшөө авалтыг л шаарддаг. Чи намайг алсан ч Винсент чамайг алах болно.

-Надад тэрний намайг алах эсэх хамаагүй, гагцхүү чиний үхэл түүнийг амьдаар нь тарчлаах болно гээд гохоо дарахад...

...

...

...

Намайг нүдээ нээхэд...би биш Иридэ будуулсан байв. Би арагш харвал Винсент Биллитэй цуг зогсож байлаа. Винсент түүнийг буудчихаж...Тэр намайг буудахаас минь урьтаж буудаж...

Би Иридэ рүү гүйлээ. Түүний хэвлийгээс цус урсах бөгөөд тэр хэвлийгээ даран тэнгэр рүү харан хэвтэнэ. Амандаа ямар нэгэн зүйл шивнэх бөгөөд би түүний цусыг тогтоох гэж хичээнэ..

-Гуйж байна, тэсээрэй!!! Бид чамайг аврах болно. Амлаж байна. Тэсдэг юм шүү гэж би түүнийг тэврэн уйлна.

Гуйя бурхан минь түүнийг битгий үхүүлээч дээ.

-Тэр үхээгүй...Маргаритэ үхээгүй...Тэр хэзээ ч үхэхгүй...Яагаад гэвэл тэр надад амласан...гээд тэр амьсгал хураалаа. Түүний нүд бүрхэг тэнгэр рүү нүд цавчилгүй ширтэнэ. Аль хэдийнээ цохилохоо больсон зүрх...хүйт дааж эхлэх бие...Түүний үг миний чихэнд цуурайтна.

Тэр үхээгүй...Маргаритэ үхээгүй...Тэр хэзээ ч үхэхгүй...Яагаад гэвэл тэр надад амласан...

6 жилийн өмнө

Iride's P.O.V

Маргаритэ бид хоёр шал танихгүй газар, ойлгохгүй хэлээр ярих хүмүүстэй хамт байгаад сар өнгөрлөө. Тэд биднийг хамтад нь нэг өрөөнд оруулан Маргаритэг гэр орон цэвэрлүүлж харин надаар зөвхөн шал угаалгадаг байв. Би 10 настай ч хэзээ ч сургуульд явж байгаагүй. Маргаритэ одоо 18 настай бөгөөд тэр энэ орны хэлээр бага сага ярьж надад түүнийг зааж өгдөг байв. Миний хамгийн хийх дургүй ажил бол гол танхимын шалыг угаах байлаа. Гэнэт хэн нэгэн миний мөрөн дээр гараа тавьлаа. Би дээш өнгийн харвал Маргаритэ зогсож байв.

-Иридэ би өнөөдөр их гоё үг сурсан гэж тэр над руу инээмсэглэлээ.

-Ямар үг юм бэ??? Би одоохондоо stop, don't do it, do it, wash it, clean, гэх үгнүүд л сурсан байв.

-Чиний нэрийг англиар Iris гэдэг юм байна. Харин минийхийг Daisy гэдэг юм байна хэмээн инээмсэглэв.

iridë гэдэг бол Албаниар нил цэцгийг хэлдэг бөгөөд харин Margaritë бол хонин нүдэн цэцэг юм.

-Гоё байгаа биз дээ Иридэ??? Одооноос эхэлж намайг Дейзи гэж дуудаарай за юу гэлээ.

Дэйзи...

-Нээрээ Иридэ, эгч нь үдэшлэгт оролцохоор болсон

-Ямар үдэшлэг юм бэ?

-Ургац хураалт гэсэн. Тэр үдэшлэг дээр үйлчлэгч бид нарыг яг л Hirushja {Үнсгэлжин} шиг болгоно гэсэн. Тэгээд бас биднийг эрх чөлөөтэй болгон гэсэн. Гоё байгаа биз Иридэ???

-Би таныг хааш нь ч явуулмааргүй байна гэж би Маргаритэг тэвэрлээ.

-Зүгээр дээ эгч нь эрх чөлөөтэй болонгуутаа чамайг эндээс гаргах болно. Тэгээд хоёулаа яг л princeshë {гүнж} шиг амьдрах болно.

- ashtu si princeshë e vërtetë {яг л жинхэнэ гүнж шиг үү}

- po {тиймээ} яг л жинхэнэ гүнж шиг...

-Гэхдээ надад тэр үдэшлэг чинь таалагдахгүй байна..гэж намайг Маргаритэд хэлэхэд тэр зөөлхөнөөр инээмсэглэн:

-Битгий санаа зовоо. Эгч нь үхэх бол чиний дараа л үхнэ. Хэзээ ч чамайг орхихгүй.

- premtim {амлаж байна уу}

-po, premtim {тийм ээ амлаж байна}

Эгч яваад хэдэн хоног өнгөрлөө. Нэг шөнө намайг хатагтай Хэнс босгон ирж баахан юм хэлэв. Гэвч би юу ч ойлгосонгүй. Тэгээд намайг чирсээр 2 ах дээр аваачаад өгчихөв. Надтай хамт дахиад 3 хүүхэд байв. Тэд биднийг ойд нэгэн нүхний дэргэд аваачлаа. Нүхний ойролцоо даавуугаар бүтээсэн зүйлс хэвтэнэ. Тэгээд нэг ах Англиар ямар нэгэн зүйл хэллээ. Гэвч би дахиад л ойлгосонгүй. Харин бусад хүүхдийн хийж буй үйлдлийг дагаж хийв. Уутыг онгойлговол o Zot { өө бурхан минь} Маргаритэ үхчихсэн хэвтэж байв. Түүний бугуйн дээр томоос том V үсэг байлаа.

- Jo ju premtuar mua se ju nuk do të vdesin para meje {үгүй ээ чи надад миний өмнө үхэхгүй гэж амласан биз дээ}

би ойгоор нэг уйлан хашгирна.

-Man, what is she doing??? Shut her fucking mouth!!!! {Тэр юу хийгээд байнаа??? Амыг нь хамхиулаачээ}

-Hey shut up!!! What's your name? гэж өнөөх эр надаас асуулаа.

-My name is...

...

Daisy...

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!