Гайхшрал
10 июня 2016, 15:06Laila's P.O.V
Би бүхэл өдрийн турш Винсентыг харалгүй өдрийн хоол, оройн хоолоо ганцаараа идлээ. Өмнө нь түүнтэй хамт байхаас төвөгшөөж, дур гутдаг байсан бол өнөөдөр түүнгүйгээр сэтгэл нэг л уйтгартай хоосон санагдана.
Хүлээ Лайла, чи галзуураа юу???? Уржигдархан л чамайг яаж тамласныг мартчихаа юу???
Гэнэт өрөөний хаалгыг хэн нэгэн тогшин Дейзи орж ирлээ. Дейзи бол энэ харш дах миний ганц итгэж найдаж болох, дүү шиг минь охин. Дүү гэснээс Стэсиг үдэшлэгнээс хойш хараагүй шүү дээ. Залгахаар утсаа авахгүй...Дахиад уурыг нь хүргэчихэв үү???
-Хатагтай Лайла та харш даяар домог шиг яригдаж байна шүү дээ гэж Дейзи угаасан хувцас оруулж өгөнгөө хэлэв
-Домогоо ???!!!
-Ммхн. Мафийн удмын бус жирийн нэгэн эмэгтэй манай цэвдэг сэтгэлтэй ноёнтныг өөртөө дурлуулж бүр Нэгдлийн шийдвэрийг эсэргүүцэн гэрлэх гэж байгаа талаарх домог...
-Хахахах Дейзи чи арай л хэтрүүлээд байнаа
-Хэтрүүлээгүй ээ. Та энэ харшид Английн Диана гүнж шиг л байна.
Диана гүнж ээ...инээдтэй юм.
Би Стэсигийн утас руу байдал ер нь ямархуу байгааг мэдэхээр залгав.
-Байна уу??? Стэси ???
-Өө Эва энэ нөгөө миний яриад байсан гэрлэнэ гэдгээ төрсөн дүүдээ хэлэхээ мартчихсан эгч гуай байна.
-Стэси чиний уурлаж байгааг мэдэж байна. Би өөрөө ч ийм зүйл болно гэдгийг мэдээгүй
-Би Винсент та хоёрын хооронд ямар нэгэн зүйл болсон гэж бодсон ч ийм гүнзгий гэж санасангүй.
-Стэси бид хоёр чиний бодож байгаа шиг чинь бишээ.
-За за би завгүй байна. Эвад ус буцалгагч яаж ажиллахуулахыг зааж байна. Дараа ярья гэлээ.
Дейзиг өрөөнөөс гарсны дараа надад хийх юм байсангүй. Тийм учраас би гадаа гарч агаар амьсгалахаар шийдлээ. Би өдрийн турш өвдөг хүрсэн нимгэн цагаан даашинзан дээр лемонан шар өнгийн ноосон цамцтай байсан ч солих хүсэл алга байв. Нэг их даарахгүй байлгүй дээ. Тэгээд ч залхуу хүрээд байна.
Гадаа гарахад зөөлөн салхи хацрыг минь угтан илбэлээ. Ахххх...Цэвэр агаар ч сайхан байна шүү. Харшийн баруун тал ой модтой залгаа бөгөөд хашааны гэрэл орчныг гэрэлтүүлнэ. Тэнд хэн нэгэн ямар нэгэн зүйл хийн зогсох бөгөөд би эхэндээ түүнийг цэцэрлэгч гэж бодлоо. Гэвч ойртоод очвол тэр цэцэрлэгч биш байв...
Vincent's P.O.V
Нэгдлийнхэн миний түргэн үйлдэлд уур нь хүрэн байж сууж ядна.
-Чиний үйлдэл хэрээс хэтэрч байна. Бид чамайг Нэгдлийн удирдагч болгосон ч чи бидний хэлснийг хийх ёстой.
-Тийм шүү. Жирийн нэгэн охинтой гэрлэнэ гэдэг удирдагч хүний хувьд хэтэрхий тэнэг үйлдэл.
-Бид чамайг эцгээ ч илчилж чадсан шударга нэгэн гэж бодтол...
Хөгшин новшнууд намайг тасралтгүй 3 цаг загналаа. Гэвч тэд дэмий үглэхээс цаашгүй...Би Лайлатай гэрлэнэ л гэсэн бол гэрлэнэ. Тэд намайг ямар зөрүүд гэдгийг мэдэх тул эцэст нь бууж өглөө. Бидний уулзалт шөнийн 1 цагийн үед өндөрлөв. Бүхэл өдрийн турш энэ асуудлаас болж стрессдэн бухимдсан тул бие минь маш их ядарсан байв. Ядаж л Лайлагийн царайг харж ядаргаагаа тайлахаас гэж бодсоор өрөө рүүгээ орвол Лайла алга байлаа. Би түүний өрөө рүү орвол бас л байхгүй байв. Дейзиг дуудан түүнээс асуувал мэдэхгүй гэлээ.
-Дейзи чи түүнийг хамгийн сүүлд хэзээ харсан???
- 3 цагийн өмнө байх.
-Тэр ямар хувцастай байсан??
-Шар цамц цагаан даашинзтай
-Харшийн бүх ажилчдыг сэрээж түүнийг ол гэж би Дейзид хэлэхэд тэр толгой дохин цааш явлаа.
Яагаад ч юм бэ нэг л муу совин татаад байх юм...
Би Лайлаг гэр рүүгээ явсан байж магадгүй хэмээн бодож Стэси рүү залгалаа. Стэси нойрмог хоолойгоор :
-Байна уу???
-Стэси наана чинь Лайла байна уу?
-Нөхөртэй хүн яагаад энд байна гэж??? хэмээн зэвүүнээр хэлэхэд
-Наана чинь очвол над руу залгаарай гээд би утсаа тавьлаа.
Лайла чи хаана байна...Надад баригдаад үз л дээ. Тэр үед чамайг, одоо надад ямар мэдрэмж төрүүлж байгааг мэдрүүлэх болно доо. Харшийн бүх үйлчлэгчид түүний нэрийг дуудан хайна. Хамгаалагчид ойр орчмыг машинаар давхин самнана.
Төд удалгүй нэгэн үйлчлэгч над руу гүйн ирлээ.
-Түүнийг олоо юу гэж би тэрхүү үл таних үйлчлэгчээс асуувал тэр чичигнэн толгой дохьлоо.
Бид харшын баруун талын хэсэгт ирсэн байх бөгөөд энэ хэсэг ой модтой захалдаг билээ. Үйлчлэгч харуулууд бүгд нэг зүйл дээр овоорох бөгөөд намайг ирж байгааг хараад зам тавьцгаав.
Гэтэл би нүдэндээ ч итгэсэнгүй.
Газарт цээжээрээ хэвтсэн хэн нэгний цогцос байх нь тэр.
Тэр цогцос цагаан даашинз шар цамц өмссөн байлаа...
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!