САР

9 июня 2016, 20:50

Laila's P.O.V

Винсентын уруул алгуурхнаар доошлон хүзүүг минь үнсэнэ. Түүний нэг гар хөхийг минь базлан нөгөө гар нь бүсэлхийнээс минь тэврэнэ. Тэгээд намайг цээжиндээ нааж улам илүү шуналтайгаар хүзүүг минь озлоо. Миний амьсгал давчдан түүний алтан шаргал үсийг илбэнэ. Винсент намайг ор руу хэвтүүлэн даашинзыг минь тайлав. Би түүний өмнө эхээс төрсөн биеээрээ ичингүйрэн хэвтэнэ. Тэр хүрмээ тайлан зангиагаа суллахад миний зүрх цээжиндээ багтаж ядан цохилно.

-Тайлахад минь туслах уу? гэж Винсент далайн цэнхэр нүдээрээ над руу ширтэн жуумалзлаа. Миний хуруунууд чичрэн түүний цамцны товчийг тайлна. Тэр хоёр гараараа ор тулан над руу харцаа үл салган ажиглах ажээ. Товч бүрийг тайлах тусам түүний гайхалтай цээж нүд баясган цухуйж байв. Лайла чи чинь хэзээдээ ийм донтой болчихоо вэ????

Тэгээд чих рүү минь дөхөн :

-Миний нэрийг хэлээч хэмээн шивнэхэд түүний халуун амьсгал хамаг биеэр минь тог гүйлгэв.

Би намуухнаар бараг шивнэх шахам:

-Винсент хэмээн түүний нэрийг нь дуудна.

Түүний гар хүзүү хөх гэдсээр минь тэнүүчлэн эцэст нь доодоход минь хүрэв.

Гэнэт хүйт даан бие арзайж нүдээ нээлээ.

Нарны гэрэл цонхны цаанаас тусах бөгөөд Винсент миний дэргэд гараа тулаад над руу харан хэвтэж байв.

Хүлээгээрэй саяны бүх зүйл зүүд байсан гэжүү???

-Чи сая зүүдэндээ миний нэрийг дуудаад байсан??? Нэг тийм тачаадсан хоолойгоор... гэж Винсентыг хөмсгөө өргөн асуухад миний хацар өндөг шарах хэмжээний халуу төөнөн улайлаа.

Тэгэхээр саяын бүх зүйл зүүд байж...

Би нээрээ өчигдөр уйлсаар байгаад унтчихсан шүү дээ.

-Аймшгийн зүүд байсан юм гэж би түүнд хэлэн бантсандаа түүн рүү нуруугаа харууллаа. Тэр өрөөгөөр дүүрэн инээж

-Арай л өөр төрлийн зүүд байх шиг байсан даа гэж араас минь хэллээ.

Гэнэт түүний хуруу нуруунд минь хүрлээ. Тэр миний шарханд өнгөцхөн хүрэх бөгөөд тэгэх бүрт нь аймшигтай өвдөж байв. Бид хоёрын дунд нам гүм байдал ноёлох бөгөөд шувуудын чимээнээс өөр юу ч үл сонсогдоно. Винсент нам гүм байдлыг эвдэн:

-Намайг уучлаарай гэлээ. Хөөх тэр бас уучлал гуйж чаддаг л юм байна. Би түүнд юу ч хэлсэнгүй. Зүгээр л нуруугаа харуулсан чигтээ хэвтэнэ. Удалгүй тэр намайг хуримын өргөлтөөр өргөн угаалгын өрөөн дөх ваннд суулгалаа. Ванныг халуун хөөстэй усаар дүүргэн өөрөө миний ард суулаа. Тэгээд толгойг минь арагшлуулж мөрөн дээрээ тавиад

-Нүдээ ань гэж чихэнд минь шивнэлээ. Би түүний хэлснийг хийн нүдээ аньлаа. Түүний гар алгуурхнаар хөхийг минь базлах бөгөөд тэгэх бүрт нь ванны ус нааш цааш болно. Удалгүй түүний нэг гар миний эрхтэн рүү доошлоход би цочлоо. Тэр намайг аргадан :

-Санаа зоволтгүй ээ, би дотогшоо оруулахгүй гэлээ.

Түүний эрхтэн аль хэдийнээ гантайн араас минь хатгана. Винсентын хуруунууд эрхтэнг минь энхрийлж уруул нь хүзүүгээр тэнүүчлэнэ.

Халуун усанд бид хэтэрхий халуухан байв.

Төд удалгүй түүний хуруунууд хурдан хурдан хөдөлж миний амьсгаа давхцан гиншинэ. Тэгээд...тэгээд...би дур тавин хамаг бие минь суларлаа. Тэр намайг дээш босгон шүршүүрт оруулж биеийг минь угаав. Зөөлхөн намуухнаар...яг л биеийн минь хэсэг бүрийг хайрлаж байгаа мэт... Тэгээд угаалгын өрөөнөөс гарцгаан намайг орон дээр хэвтүүлээд :

-Өнөөдөртөө амар гээд духан дээр минь үнсээд өрөөнөөс гарлаа.

**********

Үд дунд болоход Эва миний өрөөнд орж ирлээ. Би түүний өмнө түмэн нүгэлтэй мэт санагдана. Ядаж байтал өнөө өглөө сүйт залуутай нь сексдэх шахсан. Тэгэхээр түмэн нэг нүгэл гэвэл таарна.Би түүн рүү очин гарыг нь атгалаа. Түүний уруул шалбарсан байх бөгөөд гарцаагүй хэн нэгэнд алгадуулсан байв.

-Намайг уучлаарай, Эва, миний буруу...Чиний амьдралыг би сүйрүүлчихлээ гэж хэлэхэд Эва урьдын адил намуухан инээмсэглэж

-Харин ч чиний ачаар би эрх чөлөөтэй болчихлоо. Ингэж жирийн амьдралаар энгийн охин шиг амьдардаг юм байжээ, гэхдээ хаана амьдардаг юм билээ? гэлээ.

Би яг юу болоод байгааг ойлгоогүй ч түүний нүдэнд жаргалын оч гийнэ. Гэнэт надад сайхан санаа төрлөө.

-Чи яагаад миний гэрт дүүтэй минь хамт амьдарч болохгүй гэж??? Угаасаа би энд байгаа болохоор миний өрөө эзгүй гэсэн үг. Тэгээд ч чи Стэситэй байвал жирийн охид юу хийж, яадгийг мэдэж болно шүү дээ...

Эва бид хоёр юу ч болоогүй мэт урьдын адил олон зүйлийг ярилцлаа. Тэгээд тэр гарахынхаа өмнө :

-Чи Винсентэд хайртай биз дээ гэлээ.

-Үгүй ээ!!! Би чамд үзэн яддаг гэж хэлсэн ш дээ.

Тэр тунгалаг бор нүдээрээ над руу харан:

-Үзэн ядалтаас хайр руу хөрвөхөд ердөө ганц үг, ганц хором, бүр нүд ирмэх л хугацаа шаардагдана гэх учир битүүлэг үг хэлээд өрөөнөас гарав.

Vincent's P.O.V

Би яг одоо ажлын өрөөндөө суух бөгөөд цаг харвал 17:29 болж байв. Гэнэт хаалгыг минь хэн нэгэн тогшин Эва орж ирлээ. Түүний уруул шалбарсан байх бөгөөд түүний эцэг алгадсан нь харваас илт байлаа. Тэр үргэлж байдаг намуухан өнгө аясаараа:

-Би гэрээсээ хөөгдчихсөн. Одоо эрх чөлөөтэй. Магадгүй Лайлагийн гэрт дүүтэй нь хамт жирийн нэгэн охин шиг амьдрах байх...гэв

Би юу ч дуугаралгүй түүн рүү харлаа. Тэр үргэлжлүүлэн :

-Би чамд анхнаасаа л хайртай байсан. Би чиний төлөө бүхнийг золиосолж, бас зориулсан...Гэхдээ чи хэзээ ч над руу Лайлаг хардаг шигээ харж байгаагүй...Чи хэзээ ч намайг түүнийг тэвэрсэн шигээ тэвэрч байгаагүй...Чи хэзээ ч намайг түүнийг үнссэн шигээ үнсэхгүй байх...Чи хэзээ ч ...

Тэр өгүүлбэрээ гүйцээж чадалгүй доош харан уйлна. Тэгээд над руу харж инээмсэглээд :

-Чи Фрэдрикийг мэднэ дээ. Тэр надад багаасаа л сайн байсан. Түүний насаараа мэдэрсэн зүйлийг би одоо л дөнгөж мэдэрч байна. Өөр нэгэнд хайртай хүнийг хайрлана гэдэг үнэхээр хэцүү юм. Фрэдрик үнэхээр мундаг юмаа...хэмээн нулимсаа арчлаа.

-Би чамайг зөндөө хүлээсэн...Намайг хайрлахыг, над руу тэгж харахыг, намайг тэгж тэврэхийг чинь. Гэхдээ чи тэгээгүй...Тэгэх чгүйг чинь мэдэж байна. Тийм болохоор би Фрэдрикт итгэл найдварын эцэст ид шид байдаг гэдгийг мэдрүүлэх болно. Надад ирээгүй ид шид...Түүнд очих болно .Тийм болохоор БАЯРТАЙ ВИНСЕНТ гэлээ.

Тэгээд хаалга зүглэн над руу эргэж харан :

-Аа нэг асуух зүйл байна. Өнгөрсөн 12 жилийн турш чи намайг ганц хором ч болтугай өөрийнхөө САР гэж бодож байсан уу? гэв.

Би уртаар санаа алдан түүний бор нүд рүү эгцлэн :

-Үгүй ээ. Би чамайг хэзээ ч миний САР гэж бодож байгаагүй гэхэд тэр инээмсэглэн

-Тийм үү. Уг нь их хичээсэн юмсан гээд өрөөнөөс гарч одлоо.

12 жилийн өмнө

Eva's P.O.V

Фрэдрик намайг бүхэл өдрийн турш даган надтай тоглохыг гуйна. Үнэндээ би хөвгүүдээс айдаг тул тэднээс холдон Стивен ахын ажлын ширээний доор нуугдлаа. Тэдэнтэй танилцаад дөнгөж 3 хонож байхад...Ямар гээчийн сонин хүүхдүүд вэ? Вэслигийн ээж нь нас барчихсан болохоор хэнтэй ч юу ч ярихгүй, Лукас Винсентээс салахгүй, Фрэдрик харин надаас салахгүй. Цонхны цаана тас харанхуй ноёлох бөгөөд үүлний цаанаас тэргэл сар цухуйлаа.

-Чи чоно яагаад сар руу ульдгийг мэдэхүү гэж хэн нэгэн надаас асуулаа. Винсент намайг аль хэдийнээ олчихсон хараад зогсож байв.

-Мэдэхгүй??? гэж намайг ээрч мууран хариулахад тэр над руу харан :

-Эрт цагт чонын сахиус сар хоёр бие биендээ хязгааргүй хайртай байжээ. Тэдний хайр дурлалд атаархсан хорон санаат чонын сахиус дээр очин "Сар дэлхий дээрх зэрлэг сарнайнд маш их дуртай, чи түүнийг Сар-д аваачиж өгвөл хязгааргүй их баярлана даа" гэж хэлжээ. Чонын сахиус дэлхий дээр чоно болоод сарнай түүн буцах гэсэн боловч чадсангүй. Яагаад гэвэл сахиуснууд эгэл дэлхий дээр буусан бол эргээд буцаж болдоггүй байж л дээ. Ингээд чоно сарыг харах бүртээ хайртай бас удахгүй очноо гэж ульдаг болсон гэсэн. Чоно саранд хязгааргүй хайртай болохоор тэр хичнээн шуургатай, цастай, бороотой гэх мэт аюултай нөхцөлд байсан ч түүнд хайртайгаа хэлэн ульсаар л байх болно

гэлээ.

Түүний алтан шаргал үс сарны гэрэлд тодрон харагдах бөгөөд энэ үед миний бяцхан зүрхэнд түүний САР болох юмсан гэх хүсэл төрлөө.

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!