Утас
9 июня 2016, 11:01Vincent's P.O.V
Лайлаг тэр новшийг үнссэнд одоо ч уур хүрнэ. Би яг одоо ажлынхаа өрөөнд суух бөгөөд нэгдлийн шинэ удирдагчийн ажлаа хүлээж авахдаа бэлдэж байгаа минь энэ. Гэвч толгойд минь Лайлагаас өөр зүйл үл эргэлдэнэ. Би чинь одоо яачихаад байгаа юм болоо?
-Кларк байсан бол юу гэж хэлэх бол? гэж би өөрөөсөө асуулаа.
-Хайр л байна даа гэж хэлнэ дээ хэмээн хэн нэгэн хэллээ. Би дээш өндийн харвал Билли над руу жуумалзаад зогсож байв.
-Кларкын охид ч гайхшруулж ханахгүй юмаа. Чам шиг хүйтэн сэтгэлтэй мангасыг өөртөө дурлуулна гэдэг үнэхээр онцгой биш гэжүү хэмээн улам ихээр жуумалзлаа.
Хайр...Миний үгсийн санд хэрэглэж үзээгүй үг гэвэл энэ байх...
Би түүн рүү ширүүхэн харж
-Амаа татаад 2 долоо хоногийн дараа болох Нэгдлийн удирдагч болох ёслолыг маргааш болго!
-Юундаа тэгтлээ яараав? Чи 2 долоо хоног ч бай, маргааш ч бай угаасаа Нэгдлийн удирдагч болох нь тодорхой шүү дээ гэж Билли над руу гайхан харав. Би түүн рүү инээн:
-Надад зарлах юм байна гэлээ.
Laila's P.O.V
Маргааш нь
Нуруу аймшигтай хөндүүрлэн өвдөнө. Би угаалгын өрөө рүү орон хувцсаа тайллаа. Муу нохойн гөлөг намайг ингэсэнд үнэн голоосоо түүнд дургүй хүрнэ. Би угаалгын өрөөнд байх том толинд өөрийгөө харлаа. Уйлснаас болж нүд хавдан уруул хатна. Нуруугаа харвал цус нь хатаж амжаагүй шарх нүдний өмнө үзэгдэх ба VINCENT хэмээн бичсэн байв. Тэр хэтэрхий гүн зүсчихэж...Энэ хэзээ ч арилахгүй миний биенд үлдэх байх...Угаасаа би үүрд түүнийх юм чинь...
Би энэ араатантай үүрд хамт байна
Ингэж бодоход зүрх зүсэгдэн би улам ихээр уйллаа. Усанд ороод гарч иртэл Дейзи зогсож байв.
-Хатагтай Лайла, бид таны үс, нүүрийг будах хэрэгтэй байна.Үдэшлэг өнөөдөр болно. Бас Винсент эзэнтэн таныг бэлд гэж тушаасан гэв.
Надад асуулт асуух хүсэл байсангүй. Винсентын хараал идсэн тоглоомуудын нэг л биз. Тэд миний үсийг янзлан, нүүрийг минь будаж надад дээрээсээ гүн хөх өнгөнөөс тоорын өнгө рүү ууссан гайхалтай даашинз өмсүүллээ. Аз болж даашинз миний нурууг халхлана.
Гол танхим руу ороход маш их хүмүүс байлаа. Бүр төсөөлснөөс ч их. Удалгүй би нэгэн танил хүнийг олж харлаа.
-Стэси?
-Хөөх, Лайла чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна...
Ашгүй түүний уур гарчихаж
Хөтлөгч ямар нэгэн зүйл ярих бөгөөд Стэси бид хоёр дарс уун зогсоно.
-За одоо ингээд Нэгдлийн залгамжлагчаас Нэгдэлийн гишүүн болж байгаа хүмүүстээ баяр хүргэн алга ташицгаая гэж хөтлөгчийг хэлэхэд бүгд алга ташив.
Тэнд Фрэдрик, Вэсли харагдах бөгөөд бусад хүмүүс тэдэнд баяр хүргэнэ.
Хөтлөгч үргэлжлүүлэн :
-Мөн Нэгдлийн шинэ удирдагч Винсент Брэнтийг үг хэлнэ үү хэмээн тайзан дээр урьж байна гэлээ.
Гэвч Винсент байхгүй байв. Хүмүүс ийш тийш харан Винсентийн хаачсаныг гайхна. Гэнэт хэн нэгний гар бугуйнаас минь татан намайг тайз руу чирлээ. Винсент гүн хөх өнгийн хослол өмссөн байх бөгөөд түүний алтан шаргал үс гайхалтай тодрон харагдана. Биднийг тайзан дээр гарахад хурц гэрэл өөдөөс тусан нүдийг минь дальдчууллаа.
-Юуны өмнө итгэл хүлээлгэн Нэгдлийн удирдагч болгосон та бүхэнд гүн талархал илэрхийлмээр байна.Би сайн удирдагч байх болно хэмээн Винсент нухацтай бас хүндэтгэлтэйгээр хэлэхэд хүмүүс алга ташлаа.
Тэгээд миний гарыг өргөж
-Би энэ эмэгтэй буюу Лайла Кларктай гэрлэх болно гэв.
АЙЙЙЙЙН???????!?!?!
ЮУ ВЭ?? САЯ ВИНСЕНТ ЮУ ГЭЧИХ ВЭЭ
Хүмүүс тэр дороо шуугилдан
-Юу вэ ? Винсент эзэнтэн Эватай сүй тавьсан биз дээ
-Хөөрхий Эва ингээд хог болох нь дээ
-Эвагийн гэр бүлийг ч шороотой хутгалаа даа гэх мэт үгс сонсогдож эхлэх нь тэр.
Би Эвагийн бас энэ олон хүний өмнө гэм буруутай мэт санагдан тайзнаас буух гэтэл Винсент намайг цээжиндээ наан нурууг минь цочид руу харуулан даашинзыг минь тайллаа.
-Чи чинь юугаа хийгээд байнаа??? Галзуураа юу гэж би түүн рүү орилно. Гэвч тэр тоож байгаа шинж алга. Хүмүүс миний нуруун дээрх шархыг харан уулга алдлаа.
-Тэр түүнийг тамгалчихаж..
-Эваг аль хэдийнээ тамгалсан гэж бодтол, нээрээ нуруун дээр нь байгаагүй ш т гэх шивнээнүүд сонсогдлоо.
-Тиймээ энэ тамгалсан эмэгтэй бол минийх...Би энэ эмэгтэйтэй гэрлэнэ гэж Винсент чангаар хэлэн намайг тэврэн тайзнаас буулаа. Хүмүүс юу ч үл хэлэн бидний зүг харна.
Тэгээд намайг тэвэрсэн хэвээр өрөө рүүгээ авч яван танхимаас гарлаа.
Түүний өрөөнд ороод би тэсэлгүй гарт тааралдсан бүхнээ түүн рүү чулуудлаа. Бурхан минь яг галзууурах нь...
Миний нүднээс нулимс зогсолтгүй урсах бөгөөд
-Чи яаж чадаж байнаа?!!?!?! Чи Эвагийн амьдралыг сүйрүүлчихлээ. Яагаад намайг ингэж тамлаад байгаа юм бэ? Чи яг юу хүсээд байгаа юм бэ? Яагаад би гэж? түүн рүү орилон өвдөглөлөө. Надад зогсох ч эрч хүч алга. Би нүүрээ даран түүний өмнө уйлна.
Тэр над руу дөхөн ирж нулимсыг минь арчин далай шиг цэнхэр нүдээрээ удаан гэгч нь ширтлээ. Тэгээд хацранд минь гараа наан
-Яагаад гэвэл БИ ЧАМД ХАЙРТАЙ БОЛЧИХСОН ЮМ ШИГ БАЙНА хэмээн шивнэлээ.
Би түүний гарыг түлхэн инээлээ. Намайг галзуурч гэж бодож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ дэлхий дээрх хамгийн аюултай залуу надад дөнгөж сая хайртай гэчихлээ. Би яаж инээхгүй байх юм??? Энэ чинь бодит амьдрал гэхэд хэтэрхий үлгэр домог шиг юм... Тэгээд түүн рүү харан ам нээлээ:
-Бидний харилцаа яг л орооцолдсон утас шиг биш гэжүү??? Хайчлахаас өөр аргагүй...
Винсент над руу харан яг юу хэлэх гээд байгааг минь ойлгох гэж хичээнэ.
-Тэгээд юу гэж?
Би түүний нүд рүү харсан хэвээр:
-Хэтэрхий их орооцолдохоос нь өмнө хайчлах цаг нь болсон юм шиг байна...
Тэр над руу харсан хэвээр байх бөгөөд харц нь шийдэмгий харагдана. Тэгээд эр хүний хүчирхэг хоолойгоороо:
-Чи хичнээн тасалж хайчилсан ч би тэр утсыг чинь эргүүлээд зангидах болно. хэмээн уруулыг минь шунаглан үнслээ. Яг энэхэн мөчид хамаг биеээр минь тог гүйн цаг хугацаа кинон дээрх шиг удааширлаа.
Бидний анхны үнсэлт...
Хамгийн их үзэн яддаг залуугийн минь хэлсэн үг толгойд эргэлдэнэ.
Чи хичнээн тасалж хайчилсан ч би тэр утсыг чинь эргүүлээд зангидах болно...
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!