Нууцлаг нэгэн

10 июня 2016, 19:07

Vincent's P.O.V

Цогцосыг дээш харуулахад тас хар үс нүүрийг нь халхалсан байв. Гуйя бурхан гэж байдаг бол надад ганцхан удаа л туслачих. Би өөр юу ч таниас гуйхгүй...Энэ Лайла л биш байгаасай. Миний гар алгуурхнаар өнөөх цогцсын үсэнд хүрлээ. Бүх хүмүүс миний үйлдлийг амьсгаа даран хүлээнэ. Чимээ анир нэг ч үл сонсогдоно. Яг л дайны өмнөх нам гүм байдал шиг...

Түүний үсийг арагш болгон царайг нь ил гаргахад хатагтай Хэнс уулга алдлаа. Тэр бол манайд багаас минь үйлчлэгч хийсэн хижээл насны эмэгтэй бөгөөд одоо бүх үйлчлэгчдийн юу хийх ёстойг нь заадаг ахлах нь гэхэд болно.

-Дөнгөж өнөөдөр манайд ажилд орсон үйлчлэгч байна шүү дээ!!!! Яах нь энэ вэ? Хэн ийм зүйл хийчих вэ хэмээн уйлахад бүгд тэр дороо шаагилдаж эхэллээ.

Би сая л нэг санаа амран гүнзгий амьсгаа авлаа.

Дейзигийн царай хувьсхийн өөрчлөгдөж сандарсан хоолойгоор:

-Гэ..х.д..ээ цамц нь..хатагтай Лайлагийнх байна шүү дээ хэмээн ээрч мууран хэлэв.

Тиймээ цамц нь мөн ч энэ цогцос Лайла биш...

Хэн нэгэн Лайлаг алахыг хүсэж??

Гэхдээ Лайла чи хаана байна вэ?

*******

Лайла алга болоод 2 хоног өнгөрөв. Бурхан минь би өмнө байгаагүйгээрээ уурлан түүнийг хаа сайгүй хайна. Гэвч тэр яг л усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болсон байлаа. Түүнийг барьцаалсан гэх сэжиг байгаа ч ямар нэгэн сүрдүүлсэн бичиг, мөнгө төгрөг нэхсэн дуудлага иррээгүй тул дэмий хүлээж суухаас өөр аргагүйд хүрэв. Стэси, Билли,Эва ,Дейзи гээд түүнийг холбоо барьж магадгүй гэсэн хүмүүсээс ч нэг л хариу ирнэ.

"Түүнээс ямар ч сураг алга"

Лайла чи хаана байгаа юм бэ???

Бурхан минь түүнийг амьд л байлгаж үзээрэй!!!!

Би ажлын ширээнийхээ ард төвлөрөх гэж хичээх бөгөөд хараал идсэн сандал дээрээ сууж чадахгүй байлаа. 2 Хоног унталгүй бас хоол ч олигтой идээгүй тул бие тамирдана. Гэхдээ Лайла олдоогүй цагт би яавч тайван байж чадахгүй. Миний толгой энэ бүх новшийн зүйлсээс болж өвдөнө. Гэнэт утсанд мессэж ирлээ.

From: Unknown number

Маргааш орой LUX CLUB дээр 23:00 цагт...

гэсэн байв. Өөр ямар ч дугаар, нэр, зорилго зэргийг бичээгүй байв.

Маргааш нь.

LUX CLUB д олон хүмүүс байх бөгөөд дандаа нийгмийн дээд давхрааны хүмүүс үйлчлүүлнэ. Цагаа харвал 23 цаг болоход 2 минут дутуу байлаа. Би олон хүн дундуур зөрсөөр текэн дэх хоосон суудал дээр суув. Барменд захиалгаа өгчихөөд өнөөх мессэж бичсэн нууцлаг нэгнийг хүлээнэ.

-Чи ганцаараа яваа юмуу гэж хэн нэгэн хэлэхэд би хажуу тийшээ харлаа. Час улаан даашинзтай шаргал үстэй нэгэн эмэгтэй суух бөгөөд хар нарны шил зүүсэн байв. CLUB -д нарны шил зүүдэг ямар гээчийн...Надад ийм өлөгчнүүдэд гаргах цаг байгаа гэжүү? Үгүй л болов уу? Яг одоо надад Лайлагийн амь нас юу юунаас илүү чухал байна. Өнөөх шаргал үст над руу дөхөн :

-Харшид Маргаритэ гэдэг нэртэй хүнийг байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй байна гээд нүдний шилээ багахан өргөхөд би түүнийг дор нь таньлаа.

ЛАЙЛА!!!! ЭЦЭСТ НЬ ЧИ АМЬД БАЙЖ

Тэр эргээд суудалдаа суун :

-Биднийг хүмүүс харж байгаа болохоор битгий их гайх хэмээн хундагатай зүйлээсээ юу ч болоогүй мэт балгалаа.

Энэ үед миний толгойд Биллигийн амны уншлага болсон Кларкын охид ч гайхшруулж ханахгүй юмаа гэх үг санаанд оров.

-Би чамд дараа нь тайлбарлья. Надад итгэ би зүгээр байгаа .Чи Маргаритэ гэдэг хүнийг олвол энэ утас руу залгаарай гээд салфеткэн дээр юм бичин үлдээгээд CLUB аас гарлаа.

Өнөөх үлдээсэн салфеткэн дээр нэгэн дугаар байх бөгөөд бас Эмилиа Жонсон хэмээн бичсэн байв. Би жуумалзан Тэгэхээр Эмилиа Жонсоны дүрд тоглож байгаан биз дээ гэж бодсоор CLUB аас гарлаа.

Маргаритэ гэж бас ямар новш нь юм болоо???

3 Хоногийн өмнө

Laila's P.O.V

Тэнд хэн нэгэн ямар нэгэн зүйл хийн зогсох бөгөөд би эхэндээ түүнийг цэцэрлэгч гэж бодлоо. Г

эвч ойртоод очвол тэр цэцэрлэгч биш байв...Харин жирийн нэгэн хар урт үстэй цагаан даашинзархуу юм өмссөн охин байв.

-Чи хэн бэ? гэж намайг түүнээс асуухад тэр цочин

-Өнөөдөр ирсэн шинэ үйлчэгч байна..Энд нөгөө хашааны гэрлийн чийдэнг сольж байсан юм хэмээн хариуллаа.

-Аан тиймүү??? Хувцас чинь яасан юм бэ? хэмээн намайг дахин асуухап тэр гэмшингүй царайлан

-Шал угаах гэж байгаад усаа өөр рүүгээ асгачихсан Тэгээд хатаах гээд тавьчихсан байгаа гээд доош харав.

Тэр ийм шөнөөр ийм нимгэн хувцастай, энэ харш мэдээж чөтгөрийн цайз л даа. Гэхдээ охин хүүхдэд ингэж хандана гэдэг арай л дэнднээ! Би түүнд цамцаа тайлан өгч өмсгөөд :

-Чи ийм орой ийм зүйл хийж болохгүй ээ. Хүйтэн байна Одоо ор гэхэд

-Гэхдээ би заавал энэ хэсгийн гэрлийг солих ёстой гэж үнэн сэтгэлээсээ хариуллаа.

-За за. Тэгвэл би гялс өрөөнөөсөө цамцаа өмсчихөөд гараад ирье. Тэгээд хоёулаа хамтдаа дуусгая гээд би өрөө рүүгээ гүйн цэнхэр зузаан цамцаа өмслөө.

Намайг цайзын үүдээр гарахад эмэгтэй хүний хашгирах дуу бүдэгхэн сонсогдоод зогслоо. Би хар хурдаараа өнөөх үйлчлэгч охин руу гүйхэд хоёр залуу түүнийг аль хэдийнээ алчихсан байв. Би тэр хоёрыг холоос харах бөгөөд тэд удалгүй хашааг даван ой руу яваад өгөв. Би тэдний араас сэмхэн гэтэн явах бөгөөд ой тас харанхуй юу ч үл харагдана бас юу ч үл сонсогдоно. Зөвхөн тэдний шивнээ

-Саяынх яг Лайла мөн байсан уу???

-Би яаж мэддэг юм бэ? Нэг ч харж байгаагүй юм чинь.Гэхдээ Маргаритэ хэлэхдээ шар цамц цагаан даашинзтай хар үстэй эмэгтэй гээ биз дээ

-Тийм л дээ. Гэхдээ тэр эмэгтэй гэхээс илүү жоохон охин шиг л байсан даа. Бас өрөөндөө байхгүй гадаа байж байдаг...

Тэдний ярьж буй Англи хэл хэт их аялгатай байх бөгөөд ойлгоход хүндрэлтэй байв. Тэд гарцаагүй өөр орны хүмүүс байх...Нэлээн удаан явсны дараа гэнэт нэгнийх нь утас дуугарлаа. Намхан нь утсыг аван спеакер дээр нь тавив.

-Тэнэг хоёр новш минь та хоёр буруу хүнээ алчихсан байна!!!!!!!!!!! гэх эмэгтэй ч гэмээр бас эрэгтэй ч гэмээр ойлгомжгүй хоолой утасны цаанаас орилов.

-Маргаритэ, чи өөрөө шар цамц цагаан даашинз гээ биз дээ?!!?!??

-Эргүү хоёр мал, та хоёрыг босст хэлж толгойг чинь авхуулнаа.

-Хүлээ, Маргаритэээ битгий тэг л дээ. Бид хоёр Лайлаг олоод дахиад алчихнаа Санаа зоволтгүй. Босст битгий хэл л дээ.

-Би өөрөө л учрыг нь олохоос гээд утсаа тасалчихлаа. Намхан нуруут:

Kurvë гэж хаанахаар ч юм хашгирав.

Маргаритэ гэж хэн юм бэ???

Яагаад намайг алах гээд байгаа юм бол...

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!